Орон нутгаас нийслэлд шилжин ирэгсэд гэмт хэрэгт их холбогдож байна гэв
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

“Энэ оны нэгдүгээр улиралд нийслэлд 6666 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1309 хэргээр буюу 16,4 хувиар буурч илрүүлэлт тодорхой хувиар өссөн байна. Тухайлбал,
-Хулгайлах гэмт хэрэг 36.2 хувь,
-Дээрэмдэх гэмт хэрэг 42.7 хувь,
-Хүний амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 12.7 хувь,
-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.3 хувь,
-Халаасны хулгайн гэмт хэрэг 49.3 хувиар тус тус буурчээ.

Үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд дээр дүн шинжилгээ хийхэд хөдөө орон нутгаас нийслэл хотод ирж гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн тоо  өсөх хандлагатай байна.

Эдгээр иргэд хотод ирээд тодорхой оршин суух хаяггүй, нийтийн байруудад амьдарч, шөнө оройн цагаар гарч дээрмийн болон бусад гэмт хэрэг үйлдэж байна.

Иймээс нийслэлд нийтийн байр түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг 649 байгууллагад шалгалт хийхэд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан 140 оргодол этгээдийг нийтийн байрнаас олж илрүүлсэн байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-04-11 04:33:53
    6666 гэмт хэрэг чөтгөрийн тоо байна шүү. нямдорж оо чөтгөрүүдээ хөө.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2019-04-10 16:56:56
    tugjrel ,utaa diildehee baisan sh dee,
    182.160.3.83
    Мэдэгдсэн Хариулах