Хотын даргын ахын компанийг Монголын төр дийлэхгүй байна

“Зүүнбаян рефайнери” компанийн өмнө Монголын төр аргаа барьж эхэллээ. Туулын бургасыг хэдэн мянгаар нь хядаж, тансаг хаус барьж эхэлсэн ч үйл ажиллагааг нь зогсоогоод хариуцлага хүлээлгэчиж чадахгүй байна. Байгаль орчны сайд  Н.Цэрэнбат хүртэл хүчин мөхөсдөөд байгаагаа мэдэгдлээ.  Тэрээр өчигдөр “Зүүнбаян рефайнери” компанийн асуудал миний хяналтаас гарсан. Уг нь хууль зөрчиж эхлэхэд нь манайх мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл хүч түрээд л барилгаа барьсан. Үндсэн газрын зөвшөөрөл нь цуцлагдчихаад байхад ямар ч үйл ажиллагаа явуулах эрхгүй болох ёстой” гэлээ. Салбарын сайд нь хүртэл зогсоож дийлэхгүй, аргаа барчихжээ.

“Зүүнбаян рефайнери” компани 2008 онд газрын зөвшөөрлөө авч, Туулын бургасыг хядаж, 50 айлын тансаг хаус сүндэрлүүлэх төслөө эхлүүлсэн. Анх зөвшөөрөл авахдаа аялал жуулчлалын “Их тэнгэр” цогцолбор барина гэж байжээ. Гэсэн ч явцын дунд тэр нь хаус болон хувирсан байдаг. Тэднийг  хууль зөрчсөн хэмээн 2017 онд тухайн үеийн Байгаль орчны сайд Д.Оюунхорол газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалсан. Одоо ч яамны тэр байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. Ямар ч зөвшөөрөлгүй гэсэн үг. Салбарын яамнаас тус компанийн хууль зөрчсөн үйлдлийг нь зогсоохын тулд дэд сайдаар ахлуулсан албаны хүмүүс тухайн газар хоёр гурав очиж, барилгыг нь албадан буулгах шаардлага тавьсан ч хамгаалагч нар нь хашаа руугаа нэвтрүүлдэггүй байжээ. Түүнээс хойш “Зүүнбаян рефайнери” компани үйл ажиллагаагаа явуулсаар одоогоор барилгын ажилд 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулсан байна. Мөн байгаль орчны хохиролд 9.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж үнэлсэн ч энэ асуудал шүүхийн шатанд яваа юм байна.

Тэгвэл тус компанийг Хотын дарга С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын өмчлөлийн компани гэдэг. Одоогоор тэнд хаусын барилгын ажил үргэлжилж байна. Зар сурталчилгаагаа ч эхлүүлсэн бөгөөд тансаг хаусаа нэгийг нь гурван тэрбум төгрөгөөр үнэлэн зарахаар төлөвлөж байгаа гэх. Нийт дүнгээр нь тооцвол 150 тэрбум төгрөгийн орлого олохын тулд Туул голын “ам”-ыг барихаар улайрч байгаа хүмүүс юм. Ийм л том компани Монголын төрд дийлддэггүй дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2019-04-13 06:33:13
    Yag odoo Orkuud bogd uulig shataaj bain! Uhruud hutsaj baihaar uursdiguu soyoljuul
    59.153.112.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Lhkagva 2019-04-13 06:25:52
    Ene uhamsar gej zuiliig oilgohgui neg l udur chamd oilgoh tsag irnre denduu oroitoj oilgoh hetsuu shuu
    103.26.193.60
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2019-04-12 15:17:41
    Хотын дарга еерее хамааралтай хамгаалаад байгаа бол сонгогчид нь эргvvлээд татмаар юм даа. Хvрэлсvх сайдаа садаа нараасаа салаа.
    66.181.177.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Erdene 2019-04-12 13:14:42
    Нөгөө олон сайхан эх орончид хаана байнаа босоо хэвтээ хөхдөг гэх мэтүүд
    66.181.189.192
    Мэдэгдсэн Хариулах
  • Өрлдд 2019-04-12 09:06:54
    Барилша башин бариа л биз юун сүртэй юм. Зам талбай хааж барьсан барилга башингаа ярихгүй хаа байсан хотын захын хэдэн бургас яриад балайраад байхын хийх ажилг...
    202.126.89.168
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-12 03:45:12
    Огцрох хангалттай шалтгаан. Гэхдээ энэ дампуурсан төр огцруулж чадахгүй л дээ. Ёс зүйтэй, ухаалаг хүн байсан бол өөрөө огцрох байлаа.
    64.119.18.64
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2019-04-12 03:42:36
    НУТАГ УС ГЭЖ НЭГ ЗҮЙЛ НӨЛӨӨЛӨӨД ХҮЧ МӨХӨСДӨӨД ЭС/ албан тушаалтны эс үйлдэл / БАЙГАА ХЭРЭГ ,ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАДГҮЙ САЙД МОНГОЛЧУУДАД ХЭРЭГГҮЙ ДЭЭ ???
    202.9.43.236
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-04-12 03:23:01
    мэдсээр байж дийлэхгүй байгаа бол оросын харъяат болчих:. путин нэг өдөр л цэвэрлээд цэгцлээд өгнө. тэгээд л эргээд бослого гаргаад тусгаар улс болчих
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Ers hatuu shiitgee !! 2019-04-12 02:52:11
    Хуулийн чанга санкцаар ийм хонцийн сэтгэлтэй юмнуудыг шийтгэж байж Монгол хөгжинө шүү үгүй бол Алтан өргөө кино шиг ус ч үгүй амидрал ч үгүй болчих вий !!!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-11 15:15:09
    Энэ нөхөр ч огцорох болж,тэр тийм байж,харин тэр Туул гол маань хядагдсан бургас энэ бүхэний маань дахин сэргээлээч гэсэн яаж урьдахаа гүйцхэв дээ.
    64.119.24.247
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-11 11:33:10
    Яаж ч байсан буруу туул гол ширэгчихвэл алтан жорлонтой байгаад яах юм бэ баахан балгас болно биз огцрууралах хэрэгт...
    202.126.89.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэнд нь амьдрагчид бол шулмасууд байх, 2019-04-11 07:16:16
    ямар ч байшин тансаг байгаад ,Туул голыг ширгээн байж барьсан гэхээр нь амьдах бас хэцүүеээ,
    103.57.92.209
    Мэдэгдсэн Хариулах
  • Amaka 2019-04-11 06:07:50
    Хядсан бургас нь хаан байгаа юм бол
    103.57.93.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-04-11 05:28:13
    Negent ter ih horongo garchihsan hoino bariulaad l ,dahin oir orchind n mod tariulchihgui yu daa. Ug n saihan barilga baiguulamj zov shiidel hitiin ongo uzemj ...
    120.16.199.127
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-11 04:52:52
    Сайд аа та огцорсон дээр юм байна даа ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг.Одоо цагдаа нараа дагуулаад очих хэрэгтэй ш дээ.
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Д 2019-04-11 04:32:24
    Залуус сайхан төсөл санаачилсан байна билээ .Монголчуудын нэг нэгнээ татаж унагадаг атаархуу зан энэ улсыг өөд нь хөгжүүлэхгүй ядуу буурай байдалтай байлгасаар ...
    202.126.89.152
    Мэдэгдсэн Хариулах
    • Монгу 2019-04-11 04:44:04
      Явцуухан сэтгэлгээтэй доль хамуу!Туул ширгэвэчл чаимд байтугай ур хуухэд чинь амьдрах аргаагуй болно.Соц змын уед модыг огтолж сал урсгаж ур дун нь Туул горхи ш...
      188.244.248.96
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-11 04:05:20
    Амарсайхан огцрох болжээ, эсвэл байшингаа буулгаж , сэргээлт хийх хэрэгтэй,, Хотын дарга нь өөрөө ингээд хууль зөрчвөл иргэд биднийг доромжилсон хэрэг
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-11 03:16:50
    Зөвхөн Туул гол ч бус,энэ хөндий одоо агаарийн болон хог, хөрсний бохирдол гээд хүн амьдрах наад захын шаардлага хангахаа болилоо. Нийслэл хотоо нүүлгэцээе.
    64.119.16.90
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2019-04-11 03:04:57
    Үүнийг цэгцэлж чадахгүй бол сайд байгаад яадаг юм .
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-11 02:51:49
    Олон мянган жилийн турш үүсэн голын годиролын тогтцод өөрчлөлт оруулах нь голыг ширгээх газар дор орох боломжийг нээдэг
    202.9.42.138
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-04-11 02:42:27
    Amarsaihaniig hotiin dargaas ogtsruulaad bailgiig n buulgahiig shaardaj baina. OLigarhuudad huuli uilchlehgui baigaagiin tod jishee.
    66.181.179.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Huulia heregjuuldeg gazar Ard tumen haj  2019-04-11 02:10:24
    Ulambayr geseb baihaa ene nohriig barij awaad hed honog suulgachihaachee Nyamdorjoo ene humuus chini chihgui tolgoi bolgood udaj b na sh dee !!!!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-11 02:00:56
    Ах дүү 2-ын хамтын өмч шүү. Амарсайханыг зайлуулах хэрэгтэй.Барилгыг нь дэмбэлчих. Өртөг багатай. Тэгээд хууль зөрчвөл яадгийг балгас, музей болгоод үлдээчих
    124.158.113.11
    Мэдэгдсэн Хариулах
  • м 2019-04-11 01:32:57
    энэ ах дүүгээрээ өөр өөр намд ороод бие биендээ боломж олгоод байдаг монголын өвчин, сэргэлэнтэх гэдэг монголчуудын имиж болчихсон
    124.158.107.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-11 01:21:33
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй
    202.9.43.42
    Мэдэгдсэн Хариулах