Сайд асан З.Баянсэлэнгэ, түүний хамсаатан М.Болортуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг өчигдөр анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан ч хавтаст хэргийг дахин прокурорт буцаажээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэсэн байна.
Хэргийн тухайд тодруулбал, З.Баянсэлэнгийг БХБ-ын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргийг хуулийн байгууллага удаан хугацаанд шалгаж байна.
О.Гэрэл
Оллоо.mn