Танилц, АТГ-ын дарга Ж.Ганбаатар, дэд дарга Ш.Ганболд

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Ц.Гарамжав, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан нарын 19 гишүүн Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг чөлөөлж, орны хүмүүсийг томилохдоо Нийтийн сонсголын тухай хуульд заасан Томилгооны сонсголыг хийх талаарх албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.

Үүний дагуу Х.Энхжаргал, Ц.Нямдорж нар АТГ-ын удирдлагаас чөлөөлөгдөх бэлтгэлээ хийж эхэлсэн байна. 
 

Тэдний оронд томилогдох хүмүүсийн нэр дуулдмагц МАНАН бүлэглэлийнхэн яаран “намнаж” хэн ч биш болгох ажил хийж байгаа тул одоогоор нэр дэвшигчдийг маш нууц байдалд сонгон шалгаруулах, судлах шаардлага үүсээд байгаа гэнэ. Нөгөө талаар ҮАБЗ-ийн гишүүд томилох хүмүүс дээр санал нэгдэж байж УИХ-д оруулах учиртай болоод байгаа юм. Ямартай ч томилгооны сонсгол явагдах өдөр л жинхэнэ нэр дэвшигчдийг гишүүдэд танилцуулж хэлэлцүүлэх магадлал өндөр болжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын ойрын эх сурвалжаас мэдээлэл авсаны үндсэн дээр дараах нэрс тодорч байна. АТГ-ын даргаар Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын академийн захирал, тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатарыг томилох дээр талууд тохиролцсон. Одоо дэд даргаар томилох хүмүүс дээр зөвшилцөж байгаа гэнэ. Үүнд ЦЕГ-ын дэд дарга, хурандаа З.Дашдавааг Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр дэвшүүлж байгаа бол Ерөнхийлөгчийн тамгын газраас ЦЕГ-ын тэргүүн дэд дарга байсан Ш.Ганболдыг санал болгож байгаа ажээ. Эх сурвалж “Ер нь бол АТГ дарга дээр тохиролцчихсон, харин дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгож байгаа хүнийг томилохыг хүчилж байгаа, Хууль зүйн сайд томилгоонд ямар нэг байдлаар оролцох сонирхлоо илэрхийлсээр байгаа нь хугацаа авч байгаа” гэв. Эндээс харахад хурандаа Ш.Ганболд АТГ-ын дэд дарга болох магадлал маш их байгаа бололтой. Олон нийтэд төдийлэн танил биш энэ хүний товч мэдээллийг бид олж авлаа.

ТЭРГҮҮН ДЭД КОМИССАР Ж.ГАНБААТАР

Боловсрол:

-       Цагдаагийн дээд сургууль

-       МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд хууль зүйн магистр

-       АНУ-ын Колорадогийн Их сургуульд хууль зүйн мастер

-       АНУ-ын Холбооны мөрдөх товчооны Академи

-    БНХАУ-ын Гон-Конг муж, Япон, АНУ-ын Хавай, Жоржиа муж улсуудад өмчийн эсрэг гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэрэг, терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, олон улсын хуулийн чиглэлээр мэргэшлийн бэлтгэл сургалтад хамрагдсан.

Ажлын туршлага:

-       Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэст төлөөлөгч,

-       Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч,

-       Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга,

-       Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга,

-        Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга

ХУРАНДАА Ш.ГАНБОЛД

1961 онд төрсөн. Москва хот дахь ДЯЯ-ны Академийг 1982 онд төгссөн.

2012-2013:        Тэргүүн дэд дарга, Цагдаагийн Ерөнхий Газар

2008–2012:       Дэд дарга, Эрүүгийн цагдаагийн газар 

2002-2008:        Судалгаа шинжилгээний хэлтсийн дарга, Эрүүгийн цагдаагийн газар 

1999-2002:        Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Эрүүгийн цагдаагийн газар 

1992-1999:      Албан тушаал, Хээл хахуулийн гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн чиглэлийн ахлах ажилтан, Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс

1982-1992:        Өмчийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтан, Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газар


М.Болд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-04-12 13:05:08
    Ganbold bol ajilsag unench hun ychir yu n bo.gui baihav
    124.158.126.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Bolor 2019-04-12 09:36:02
    Амжилт хүсье.
    202.70.34.38
    Мэдэгдсэн Хариулах
  • ХҮН 2019-04-12 05:05:05
    ТЭТГЭВЭРИЙН НАС НЬ БОЛЧИХСОН Ш.ГАНБОЛДООР ЯАДАГ БАЙНАА, ТЭТГЭВЭР ДӨХСӨН БОЛОН ТЭТГЭВРИЙН НАС БОЛСОН ЮМНУУД ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ, ШИРЭЭНИЙ АРД СУУСАН МАНУУХАЙНУУДЫГ ЗА...
    66.181.180.92
    Мэдэгдсэн Хариулах
    • Ннас бол тоо 2019-04-12 05:41:59
      Авилгалчлын атганд л ороогүй бол болоо ш дээ.тэтгэвэр хамаагүй
      202.9.42.160
      Мэдэгдсэн Хариулах
  • Хуульч 2019-04-12 03:31:44
    Зүгээр л эх оронч авилга авдаггүй хүн байвал болно
    66.181.180.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-11 23:39:58
    Манайд цагдаагаас өөр хуульч байдаггүй юм уу. Хэдэн цагдаагийн нөхдийг ээлжилж АТГ, УЕП-т томилоод байх юм. Цагдаа нар чинь жаахан эвдэрчихсэн хүмүүс байдаг юм ...
    202.9.42.202
    Мэдэгдсэн Хариулах
    • ол 2019-04-15 15:25:08
      харин тийм дандаа цагдаа гэх юм .Путины сургууль тѳгссѳн хүн бдаггүй юм бхдаа. КГБгийн. эсвэл айдаг юм болов уу
      43.242.243.188
      Мэдэгдсэн Хариулах
    • Хх 2019-04-14 05:57:53
      Хэхэ явцуу бодолтой
      150.129.141.205
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-11 17:08:29
    Ganbaatar bol chadna unen hgjiutslagatai shuu
    66.181.186.169
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-04-11 17:06:17
    J.Ganbaatar l bish shuu
    202.126.88.45
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-11 15:29:54
    Маш олон шудрага хуульч залуучууд байхад энэ 2 хүнийг томилох шаардлага байнуу. Арай эрч хүчтэй, зоригтой залуучуудаас томилоочээ
    103.26.193.140
    Мэдэгдсэн Хариулах
  • ХҮН 2019-04-11 12:48:02
    ИШ ТӨРИЙН НҮД ИНГЭЖ СОХРОХ ГЭЖ АРАЙ ҮГҮЙ БАЙЛГҮЙ ЯДАЖ АРАЙ ЗАЛУУ АМААР БИШ ГАР ТОЛГОЙГООРОО АЖИЛ ХИЙДЭГ АРХИНААС ХАМААРАЛГҮЙ ЖИНХЭНЭ ШУДАРГА ХҮН ОЛООЧ
    112.72.12.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-11 12:47:27
    Энэ хүмүүс хэзээ хятад, эрлийз болох бол!!!!!!
    202.126.89.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-04-11 11:40:36
    Дэмжиж байна амжилт хүсье
    139.5.218.219
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-04-11 09:40:17
    Эхэндээ авлигатай тэмцэх газар сайн ажиллаад байх шиг байсан.Сүүлийн үед утгаа алдсан. Сайн ажиллаарай амжилт
    202.9.42.236
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2019-04-11 07:25:41
    ГАНБААТАР,ГАНБОЛД НАРЫН ГАРАЛ ҮҮСЭЛ ТОДОРХОЙГҮЙГ БОДХОД МОНГОЛЧУУДАС НУУХ ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОВ ,,???,,ХААНА ,ХЭДЭН ОНД ТӨРСӨН ГЭЭД НЭГ ЮМ БАЙДАГ ДАА ???
    202.9.43.236
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-11 07:00:32
    Ш.Ганболд чинь яргалдаг сандал баахныг Хятадаас оруулж ирээд ажлаас халагдсан. Ийм хүн арай болохгүй байхаа.
    202.9.42.12
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-11 06:58:21
    Ш.Ганболдыг гэхээсээ Цогтбаатар хурандааг тавтбал ЭЛБЭГЭЭ, Б ХУРЦ, С.БАЯР НАР тэр дороо ЗҮРХ НЬ ЗОГСОЖ, АМЬСГАЛ НЬ ТАСРАНА ДАА. ХАРАХ ЮМСАН....
    122.201.22.94
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-11 06:25:47
    Энэ Ш.Ганболд чинь харин дажгүй хүн олоод тавьчихжээ. Ярилцлагыг нь уншихад мундаг шударга, бас ёс зүй сайтай санагдсан. Амжилт хүсье.
    103.26.194.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-04-11 05:55:34
    Ganbold hurandaa mundag hundee.
    202.131.231.90
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-04-11 05:26:55
    хуулийн байгууллагад заавал цагдаад ажилласан хүн байх ёстой юу, цагдаа нар их эвдэрсэн хүмүүс . Салбарын хүмүүсээ хамгаална , хуучнаараа л байхийн байна дөө
    202.179.24.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганболд 2019-04-11 05:13:23
    Ганболд гуайг лут хүн гэж сонссон юм байна Жинхэнэ Монгол цагдаа эр хүн гэсэн шүү
    202.9.43.23
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-04-11 05:08:36
    Хангалттай эрх мэдэлтэй байсан улсууд байна. Гэхдээ дээрээс дарамттай ажмллаж чадахгүй байсан байж болох юм.
    103.26.194.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-11 05:07:15
    Зөв хүнээ сонгожээ
    124.158.95.169
    Мэдэгдсэн Хариулах
  • мөнх 2019-04-11 04:54:00
    Ийм хүмүүсийн байр солиод энэ санал болгож байгаа хүмүүстээ л ажиллана ш дээ тэгсэнээс ард түмний сонголт оруулах хэрэгтэй дээ хэрэв алдаа дутагдал гаргавал огц...
    150.129.140.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Boogii 2019-04-11 04:12:54
    Amjilt hvsie. Shudarga ajilaarai
    182.160.38.119
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa 2019-04-11 04:11:43
    demjij bna.amjilt husie
    202.21.122.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-11 03:54:17
    Цагдаадаа АТГ нэгтэгхээр юм .дандаа цагдаа нар.
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах
    • Рх 2019-04-14 06:00:21
      Цагдаа нар нөгөөдүүлээ бодвол арай сийрэг толгойтой л байхгүй юу
      150.129.141.205
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-04-11 03:47:08
    Ш.Ганболдыг дэмжиж байна. Хуучны хурандаа нар ч шуналгүй, ёс зүйтэй, айдасгүй зарчмын юмыг зарчмаар нь явуулдаг хүмүүс бдаг
    202.126.89.206
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяр 2019-04-11 03:39:30
    эдийн засгийн хэлтэст насаараа ажиллахдаа авлигыг гааруултал хамгаалсан гэж л энэ 2 амьтныг дэвшүүлэхгүй бол ёстой чааваас биш үү.
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Batbayar 2019-04-11 03:29:21
    Sain bn.Demjij bn
    66.181.187.40
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-11 03:23:00
    Дэмжиж байна аа
    202.70.34.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-04-11 03:19:34
    Amjilt husyee
    66.181.161.115
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-11 03:00:39
    Баривчилгаа хийхэд л мундаг байх даа, цагдаа нар
    66.181.161.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Яршиг цаашаа! 2019-04-11 02:45:06
    Ердийн л цагдаа нар байна даа! Улс төрчид "санал нэгдэж" байгаа бол шал дэмий дээ! Тэгснээс АТГ-аа Прокурорт нэгтгээд татан буулгачих!
    66.181.160.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-04-11 02:42:20
    Энэ нэг нь хурандаа генерал хүн юм уу, үнэн ганган айн?
    202.126.89.78
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2019-04-11 04:25:16
      ха ха ха. яг тийм байна
      202.179.27.45
      Мэдэгдсэн Хариулах
  • цагдаа 2019-04-11 02:33:53
    цагдаа нартаа бөлдөгдүүлсэн улс төрчид
    146.185.132.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2019-04-11 02:28:27
    Unen dee tsagdaataigaa negchihmeer um
    59.153.112.68
    Мэдэгдсэн Хариулах
  • сдаа 2019-04-11 02:21:32
    эсвэл АТГ-г цагдаад нэгтгэчихмээр юм
    202.179.8.4
    Мэдэгдсэн Хариулах
  • сдаа 2019-04-11 02:19:51
    тэргүүн комиссарт цагдаа нараа болиочээ сдаа гэж
    202.179.8.4
    Мэдэгдсэн Хариулах
    • Манангуудаа 2019-04-11 02:57:13
      Тэгээд жирийн иргэдийг хүчний байгууллагад ажиллах юмуу малуудаа
      202.126.89.162
      Мэдэгдсэн Хариулах