Дотоодын цэргийн штабын дарга С.Ганбаттай холбоотой мэдээллийг шалгажээ
Энэ сарын 07-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбатыг хуурамч бичиг баримт бүрдүүлж мөнгө авсан гэх мэдээлэл тарсан билээ.

Тэгвэл албан үүрэгтэй нь холбогдуулан сөрөг мэдээлэл тавигдсаны дагуу Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс шалгалт явуулжээ.

Уг шалгалтыг Дотоодын цэргийн штаб, 05, 805 дугаар ангиудын захирагчийн нэгдүгээр орлогч, ар тал хангалтын дарга нар, ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч, нярав нарыг хамруулан тус ангиудын санхүүгийн баримтад тулгуурлан явуулжээ.

Шалгалтаар Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангиудад 2017-2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 150.000.000 төгрөг ба түүнээс дээш хэмжээний төсөвт өртөг бүхий худалдан авалт болон Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийн дагуу хийсэн сонгон шалгаруулалт, ажил, үйлчилгээ байхгүй.

Түүнчлэн Дотоодын цэргийн тухай хуульд дотоодын цэргийн санхүүжилт, аж ахуй, материал-техникийн хангалтыг цагдаагийн төв байгууллага хариуцахаар зааж штабын даргад төсөв захирагчийн эрх хэмжээг тус хуулиар олгоогүй аж. Тиймээс дээрх мэдээлэл худал ташаа тул залруулга гаргасан байна.



О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.