Манай гаригийн ДНБ 3.3 хувиар өснө
ОУВС одоогоос гурван сарын өмнө дэлхийн эдийн засгийн өсөлтийн  төлвийг танилцуулж байлаа. Тэгвэл тус банк энэхүү урьдчилсан таамаглалаа дахин бууруулж буйгаа өчигдөр мэдээлэв.

Өнгөрсөн нэгдүгээр сард зарласан дэлхийн ДНБ-ийн өсөлтийн таамгаа тэд өчигдөр 0.2 хувиар бууруулж, энэ онд манай гаригийн зах зээл 3.3 хувиар тэлнэ гэсэн тайлан гаргаснаа зарлав. Дэлхийн хамгийн том хоёр зах зээл болох АНУ, Хятадын эдийн засаг мөн удаашралтай байх нь. АНУ-ын эдийн засаг 2.3, Хятадынх 6.3 хувиар өсөх нь. 193 улс орон ОУВС-гийн дүн мэдээг авч ашигладаг бөгөөд бодлого тодорхойлогчдоос авахуулаад хувийн хэвшлийнхэн нь бизнес, эдийн засгийн төлөвлөгөөгөө үүн дээр суурилж боловсруулдаг байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ж.Цогзолмаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.