С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шийдвэрлэлтийг тойрсон асуудлаар Түр хороо байгуулна
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулав.
Ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийн дагуу Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад ирүүлсэн шийдвэрийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий Түр хороог Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулан асуудлыг нарийн судлан үзэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулсныг төсөл санаачлагч танилцуулгадаа дурдав.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ. Төсөл санаачлагч гишүүн Л.Болд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн асуудлыг Монголын парламент анх удаа парламентын түвшинд авч хэлэлцэж, өөрийн бүтцэд Түр хороо байгуулж анхаарал хандуулахаар болж байгаа нь тун чухал алхам. Энэ нь Монгол Улсын олон улсын нэр хүндэд ч хамаатай асуудал гэдгийг бодолцох ёстой. Энэ хэргийн шийдвэрлэлтийг тойрсон эргэлзээ, маргааныг нэг мөр эцэс болгож, гэмгүй иргэдийг эрүүдэн шүүж хэрэг тулган хүлээлгэдэг бусармаг явдлыг таслан зогсоох цаг болсон, үүний тулд энэ Түр хороог байгуулах зайлшгүй шаардлагатайг тодотголоо.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хэрэв энэ Түр хороо байгуулагдвал Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж шийдвэрлэх явцад ямар ямар хуулийн аль аль заалтыг зөрчсөн талаар дүгнэлт гаргаж таарна. Үүний цаана гүйцэтгэх ажил явуулахдаа хүний эрх зөрчсөн асуудал яригдаж байгаа, энэ гэмт хэргийг үйлдсэн гэх хоёр хүнийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн, тэдний ар гэрийнхнийг айлган сүрдүүлж дарамталсан гэх зэрэг асуудлыг маш нарийн шалган тодруулах шаардлагатай болно гэдгийг хэллээ. Мөн тэрбээр иргэдийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэдэг, мөрдөж мөшгөдөг, айлган сүрдүүлж дарамталдаг хууль зөрчсөн үйлдэл, бусармаг явдлыг таслан зогсоох арга хэмжээ авах үүднээс Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллана гэдгээ илэрхийлэв.
Харин тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар үг хэлж Түр хороо байгуулах тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Мөн энэ үеэр Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Катар улсын Доха хотод болсон ОУПХ-ны 140 дүгээр чуулганд оролцох үеэрээ ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаанд оролцож, төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор тус хорооноос шаардсан баримт бичиг, асуултуудын хариултыг Монголын холбогдох байгууллагуудаас гаргуулан Монгол Улсын Их Хурлаас хүргүүлсэн болохыг танилцуулж, уг хэрэгт эрүү шүүлт тулгах зэргээр хуулиар хориглосон ажиллагаа явуулсан байж болзошгүй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай мэдээллийг танилцуулсан тухайгаа гишүүдэд дуулгав.
Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжив.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-04-13 03:27:09
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй
  • Bulgan bol aluurchin 2019-04-12 23:35:26
    Bulgan baitsaagchdaa meduuleg uguhgui geed salaavch uguud garaad yavsan. Umnu ni 1 huuhniig alchaad yalaas multarsan Bulgan bol aluurchin esvel hamjigch
  • Zochin 2019-04-12 08:24:18
    Khen eserguutsev tur khoroo baiguullakhig