Гавьяат тамирчин М.Уранцэцэг хувийн амьдралаа хойш нь тавьжээ
 Хэдхэн хоногийн өмнө Турк улсын Антальяа хотод болсон Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цувралын ээлжит  “Антальяа Гран при-2019”  тэмцээнд амжилттай барилдаж мөнгөн медаль хүртсэн М.Уранцэцэгийн хувьд тэмцээнд амжилттай оролцож байгаа билээ.

Бэлтгэл сургууль, тэмцээндээ анхаарсан Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хос медальтан М.Уранцэцэг хувийн амьдралаа түр хойш тавьжээ. Учир нь тэрбээр 2020 оны Токиогийн олимп хүртэл том зорилго тавьж, олимпийн медальтан болохын төлөө ийм шийдвэр гаргасан байна.

Дэлхийн дэд аварга болчихоод мөнгөн медалиа улсынхаа Ерөнхийлөгчөөс гардаж авах мөчид түрүүлж чадаагүйдээ бүр их харамссан. Хэдийгээр ДАШТ-д аваргын төлөө хоёр удаа барилдан, Төрийн дууллаа эгшиглүүлсэн ч өдий хүртэл хөдөлмөрлөчихөөд олимпийн медальгүй гэж бодохоор сэтгэл гонсойдог. Одоо надад олимпоос бусад бүх тэмцээний түрүү бий. Токиогийн олимпоос медаль хүртэхийн төлөө дахиад зүтгэнэ.

Тиймээс хувийн амьдралаа түр хойш нь тавьсан байгаа хэмээн гавьяат тамирчин М.Уранцэцэг маань нэгэнтээ ярьжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бөх сонирхогч 2019-04-16 09:26:42
    Одоо олимп болтол барилдаанаа өөрчилөх хэрэгтэй манай хүний барилдааныг судалчихсан даруулдаг .өчүүлдэг хүн бхгүй боллоо босоо барилдаан контор мэхнүүд сайн сур...
  • Зочин 2019-04-16 09:18:48
    токиогийн олимпод ганц медал зулгаагайрай АМЖИЛТ
  •  2019-04-15 07:59:13
    хэдэн жил зүтгээд аварга болчихоод л дараа нь өөр өнцөгт ор
  • зочин 2019-04-15 05:25:07
    Амжилт хүсье!!!Хичээгээрэй.Сангуулийн сурталчилгаанд явж бэлтгэлээ алдахгүй байхыг хүсье!Реогийн олимпод хэцүүхэн харагдсан шүү.Сургамж авч амжилтын төлөө
  • zochin 2019-04-14 14:20:53
    zob Sumiya hoxor dagaad olimp manatai l yavna zorilgo tavyj buid talarxaj baina
  • Dash 2019-04-14 09:47:55
    Хичээгээрэй дээ. Чамаас бусад нь ч горьдлогогүй л харагдах болж дээ