Г.Алтанд залилангийн хэрэг нээсэн үү?

“Капитал” банк татан буугдаж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгө, харилцагч нарын хадгаламжтай холбоотой шуугиан дэгдээд байна. Энэ шуугианы дунд “Алтжин”-гийн Г.Алтан гэдэг нэр бас л яваа. Тэрээр “Капитал”  банкинд 84 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшигч байжээ. Банкны дампуурлын дараа Г.Алтан “Бусдын адил хүнд байдалд орлоо” гэдгээ мэдэгдсэн байдаг.

Гэвч тэрээр энэ удаагийн дампуурлаас хохиролгүй үлдэх арга сүвэгчилсэн байж магадгүй байна. Санаж байгаа бол 20-оод хоногийн өмнө “Алтжин Бөмбөгөр” худалдааны төв дээр иргэдийн иргэний үнэмлэхийг хурааж, тодорхой хувь өгч байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнийг зарим хүн Г.Алтантай холбож байсан нь үнэн. Тэгвэл Г.Алтан “Капитал” банкны нэр дээрх 84 тэрбумын хадгаламжаа тарааж, 4200 иргэний нэр дээр 20 орчим сая төгрөгөөр байршуулсан байж магадгүй болчихлоо. Хэрэв тийм бол Г.Алтан “Капитал” банкны дампуурлыг тэр үеэс л мэдсэн байж таарах нь.

Энэ нь 84 тэрбумын хадгаламжтай Г.Алтангийн хувьд ашигтай хувилбар. Учир нь банк дампуурлаа гэхэд 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэдийг даатгалаас хохиролгүй болгодог. Харин түүнээс дээш хадгаламжтай бол асуудал нэлээд бүрхэг. Банкны хувь эзэмшигчдээс хадгаламжийн мөнгөө нэхэмжлэх дүрэмтэй ч үүнтэй холбогдох эрсдэлийг хадгаламж эзэмшигч өөрөө үүрдэг байна. Тэгэхээр Г.Алтан энэ бүхнийг анхнаасаа тооцоолж, мөнгөө авч үлдэх гэж нэлээдгүй хүчин чармайлт гаргасан бололтой юм. Монголбанкны гаргасан мэдэгдэлд “Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 99.5 хувь нь алдагдлаас бүрэн хамгаалагдсан” гэдгийг дурджээ. Энэ нь  хадгаламж эзэмшигчид бараг бүгдээрээ алдагдал хүлээхгүй, 100 хувь даатгалаас мөнгөн хөрөнгөө гаргуулах боломжтой гэсэн үг. Энэ дотор Г.Алтангийн 84 тэрбум төгрөг хамгаалагдаад орчихсон л яваа бололтой байна.

Тэгвэл Г.Алтанд энэ хэрэгтэй холбоотойгоор залингийн хэрэг нээсэн гэх мэдээлэл ч байна. Хэрэв Г.Алтан ийм арга хэрэглэж, “Капитал” банкны дампуурлаас хуурай үлдэж байгаа бол энэ гэмт хэргийн чанартай болж магадгүй гэдгийг эх сурвалж хэлж байна. Банкны дампуурлыг хэд хоногийн өмнөөс мэдэж, бэлтгэж эхэлсэн. Хэнээс хаанаас мэдээлэл авсан, иргэдтэй ямар гэрээ, хэлцэл хийж, мөнгөө байршуулсан гээд шалгах асуудал олон гарах нь ээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Сайхан


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 1 цаг 44 минутын өмнө
    МАНАН бүлэглэл төлөвөлгөөний дагуу М.Энхболд ерөнхийлөгч болсон бол төсвийн бүх мөнгийг Капитал банкинд төвлөрүүлж, мөнгө угаах бүх төрлийн хулгай цэцэглэх байс...
  • irgen 2019-04-16 08:30:36
    Nyamdorj saidiinhaa ugiig sonsoyo.Amrag naiz Altangiinhaa talaar yu heleh bol.
  • зочин 2019-04-16 00:44:24
    Юун 20 сая, хүмүүсийн хадгаламжийг бүгдийг нь өгч хохиролгүй болгоно биз дээ.
  • иргэн 2019-04-16 00:41:09
    наад нүдэнд хүйтэн хялар авгайгаа цааш нь харуулчиж болдоггүй юмуу монголын ард түмэн монголын төрөөр хичнээн жил хэдэн удаа тоглуулах гэсэн юм бэ
  • zochin 2019-04-15 18:09:45
    Tegeed Altangiin anh hadgaluulsan 84 terbum togrog ni haashaa orson bh ve. hooson bichilt bish uu. nogoo tald yahaaraa banknii niit zeeliin 80 huvi ni ersdev.
  • иргэн 2019-04-15 10:44:56
    Алтан одоо үлдсэн насаа шоронд бие амар ѳнгѳрѳѳгѳѳч.
  • Zail 2 2019-04-15 10:43:49
    Үхсэн ацаараа гэмт хэрэг
  • hhhhhhhhhhh 2019-04-15 09:33:36
    Huuli zuin saidiin naizad eruugiin hereg neehuu yahch ugui ta nar harj l baigaarai
  • йыөөа 2019-04-15 06:52:53
    зальт этгээдүүд луйварчдыг өчиггүй буудан хороодог байвал улс хөгжинөө гэж.
  • зочин 2019-04-15 05:50:51
    яндаж баршгүй далай шиг яасан их шунал бэ
  • Дорлиг 2019-04-15 05:41:49
    Энэ шуналын тулам авгайн бүх хөрөнгийг нь хураан авч улсынхаа өрний тодорхой хэсгийг нь дарвал яасан юм .........
  • иргэн 2019-04-15 05:01:52
    аугаа их хятадын эрлийз хуухэн буруугуй монголын тер буруутай
  • ЮУ НЬ БУРУУ БАЙГААН ? 2019-04-15 04:39:06
    ӨӨРИЙН ӨМЧ МӨНГӨӨ АВЧ ҮЛДСЭН НЬ ЮУНЫ ГЭМТ ХЭРЭГ БАЙДЫН. ТЭГЭЭД ХОХИРОХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ УУ ?? ТЭНЭГТЭЖ ӨГӨХ ЮМАА
  • Хүүр 2019-04-15 03:49:59
    Алтжин гэж хүшрийн авгай нүглээ эдлээсэй
  • бат 2019-04-15 03:00:26
    Хамаг нууцыг мэддэг том хамгаалагч нь мэдээлсэн байх. Хамгаалагчийнх нь ч мөнгө хамт байгаа биз
  • Бат 2019-04-15 02:38:52
    Энэ хүн яахаараа буруудах гэж чухамдаа 20 сая үүнээс илүү байж болохгүй гэх үүнд улс буруутай бус уу ёстой тэнэг төр