Нөөцийн махыг өнөөдрөөс эхэлж худалдаанд гаргана
Нийслэлчүүдийн дунд хүлээлт үүсгээд байгаа нөөцийн махыг өнөөдрөөс эхэлж худалдаанд гаргах талаар мэдээлсэн билээ.

Хотын хүн амын хаврын улирлын махны хэрэгцээ дунджаар 12.2 мянган тонн гэсэн тооцоо бий. Гэвч хаврын улиралд мах хомсдож, үнэ нь нэмэгддэг. Тиймээс нийслэл хотын иргэдийг хямд өртөгтэй махаар хангах зорилгоор  жил бүр мах нөөцлөх арга хэмжээг авдаг.

Энэ оны улсын төсөвт 4.6 тэрбум төгрөг тусгаж мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр бүхий долоон аж ахуйн нэгжээс нийт 4000 тонн мах бэлтгэж нөөцөлсөн байна. 

Нөөцийн махны жижиглэнгийн үнэ одоо зарагдаж буй махнаас хямд байх бөгөөд үхрийнх нэг килограмм нь 7200, хонины мах 6000, ямааны мах 5500 төгрөгөөр зарагдах юм байна. Гэхдээ махны хэрэгцээ, ханшаа дагаад нэмэгдэж ч магадгүй юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-04-15 04:24:44
    юун үнэ нэмэгдэх солиороод байгаараа. үнэ тогтвортой байлгах гэж хадгалсан юм байгаа биз дээ. 3000төг/кг-р зар