Гавьяат тамирчин Ж.Өлзий-Оршихтой салах ёс гүйцэтгэлээ
Дугуйн спортын од, Монгол Улсын гавьяат тамирчин Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уугуул Ж.Өлзий-Орших өнгөрсөн долоо хоногт автын ослоор амиа алдсан харамсалтай хэрэг болсон билээ.  Талийгаачийг эцсийн замд нь үдэх ёслол өнөө өглөө Спортын төв ордонд боллоо.

Уг ёслолд талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, багш шавь нар, Хонконг, Японоос ирсэн найз нөхөд нь, дугуйн спортын үе үеийн төлөөлөл болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Дугуйн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Баттөр, Спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, хүндэт ерөнхийлөгч Ж.Отгонцагаан зэрэг төр засаг, спортын салбарын хамт олон оролцжээ. Ум сайн амгалан болох болтугай. 







О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.