”Malaysian Airlines

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс Малайз улсын ”Malaysian Airlines” авиакомпанитай, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс АНУ-ын томоохон агаарын тээврийн компани болох “American Airlines” авиакомпанитай тус тус электрон тийзийн гэрээ байгуулж үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар МИАТ ТӨХК нь БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан, ХБНГУ, Япон, АНУ, Австрали, Франц, Итали, Дани, Их Британи, Малайз, Сингапур, Тайланд, Энэтхэг, Вьетнам, Катар, Турк зэрэг 20 улсын 40 гаруй агаарын тээврийн компани, ХБНГУ-ын Deutsche Bahn галт тэрэгний компанитай зорчигч болон тээш тээвэрлэх гэрээ байгуулан хамтран ажилласнаар дэлхийн өнцөг булан бүрд МИАТ компанийн нислэг болон хамтрагч компанийн нислэгээр дамжин хүрэх боломжийг бүрдүүлж байна.

 

Бусдад түгээх
  • gplus