Манай улсад гадаадын 91 улсын 4.9 мянган иргэн ажиллаж байна
Манай улсад 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар гадаадын 91 улсын 4.9 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.

Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 4.1 мянга нь эрэгтэй, 0.8 мянга нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 38.1 хувь нь БНХАУ-ын, 9.7 хувь нь Австрали улсын, 6.7 хувь нь ОХУ-ын, 5.6 хувь нь БНСУ-ын, 5.2 хувь нь АНУ-ын, 5.0 хувь нь БНСВУ-ын, 3.9 хувь нь Өмнөд Африк улсын, 3.5 хувь нь Канад улсын, 3.5 хувь нь Филиппин улсын, 3.2 хувь нь Их британи улсын, 15.7 хувь нь бусад улсын харьяат байна.

Ажил эрхэлж буй гадаадын иргэдийг насны бүлгээр авч үзэхэд хамгийн их буюу 16.5 хувь нь 45-49 насны иргэд, хамгийн бага буюу 0.5 хувь нь 20 хүртэлх насныхан байна. Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 2.1 мянга нь Улаанбаатарт, 1.7  мянга нь Төвийн бүсэд, 0.8 мянга нь Зүүн бүсэд, 0.2 мянга нь Хангайн бүсэд, 0.1 мянга нь Баруун бүсэд ажиллаж байна.

Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 2.5  мянга нь дипломын болон бакалаврын дээд, 1.9 мянга нь техникийн болон мэргэжлийн, 0.2 мянга нь тусгай мэргэжлийн дунд, 0.2  мянга нь бүрэн дунд, 0.1  мянга нь суурь боловсролтой байна. Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийг ажил мэргэжлийн ангиллаар авч үзэхэд хамгийн их буюу 2.5  мянга нь мэргэжилтэн, хамгийн бага буюу 3 иргэд хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан байна.

Манай улсад 2019 оны 1 дүгээр улиралд ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 1.8 мянга нь уул уурхай, олборлолтын, 972 нь боловсролын, 837 нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 317  нь боловсруулах үйлдвэрлэлийн, 232 нь тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, 166  нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, 161  нь барилгын, 0.5 мянга нь бусад салбарт тус тус ажиллаж байна.

С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-04-15 08:10:34
    хорь хурээгуй амьтад манайд юу хийдэг бна аа орос хятад хоероос бусад улсынхыг хееж гарга ялангуяа америкуудыг хамгийн туруунд
    •  2019-04-15 09:06:10
      тагнуул хийнэ. уруу татна. хориотой бараа түгээнэ