ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах санал хүргүүллээ
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээв.

ЭЛЧИН САЙДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛААР ЗӨВШИЛЦӨХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

 “Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлж байна” гэжээ.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мэлийсэн тэнэг 2019-04-15 23:07:48
    мэлийсэн тэнэг хогийг юу хийлгүүлж тэнд байлгаад байсан байнаа
  • Zochin 2019-04-15 15:07:19
    Ali ch talaaraa ulsiin net gutaaj, mongol huuhnuudiin unelemj unagaasan tsarai muutai amitniig tetgevert ni gargaach.
  • Зочин 2019-04-15 12:45:04
    Ямарч хэрэггүй хүн тэнд байдаг хийх ажилгүй хүн хар тамхи зарж мөрийтэй тоглож өдрийг өнгөрөөхөөс ийм тэтгэвэртэй гарсан хүн чинь өдөр хонгийг ингэжил өнгөрөөнө...
  • ЗОЧИН 2019-04-15 11:53:33
    Хуулийн дагуу ажиллах хэрэгтэй. Хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй.
  • иргэн 2019-04-15 10:38:48
    энэмуу царай муутай амьтан терийн хишгийг мереерее хуртэж чадахгуй бас намчирах наа чамайг нехер тоодоггуйтэй адил ард тумэн тоохгуй ээ хайран дуучны нэр тер