Амралтын өдрүүдэд 12 хүн автын ослоор бэртжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 473 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 330 дуудлагыг хүлээн авч шалгажээ.
 
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж бэртсэн байна.
 
Тухайлбал, 2019.04.14-ний өдөр 16.00 цагийн орчим Дорноговь аймгийн Айраг сумын нутаг Баруун бэлх гэх газар асфальтан замд lexus RX маркийн автомашин нь улсын дугааргүй ИЖ-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 58 настай Э-гийн  амь нас хохирчээ.

Мөн СБД-ийн нутаг 21-р хорооллын уулзварт T.Mark2 маркийн автомашины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Suzuki Wagon, T.Pruis маркийн автомашинуудтай мөргөлдөж, 1 хүн гэмтсэн гэх хэргүүдийг харьяа цагдаагийн байгууллагад шалгаж байна.
 
Бүртгэгдсэн нийт ослын 10 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 12 осол нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн.
 
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-04-15 11:35:44
    согтуу гээд хэрэг хөнгөрдөг шүү дээ. санаатай хүн алчаад архи уугаад л баригдаад хөнгөн ял авдаг
  • иргэн 2019-04-15 10:46:15
    согтуу жолооч нарыг хуний амь нас эруул мэнд бусадын емчид санаатай хохирол учруулах нехцел уусгэсэн санаатай уйлдэл гэж узэн маш хатуу шийтгэж байх хэрэгтэй