Notre-Dame буюу Парисын дарь эхийн сүмд гал гарчээ
Өчигдөр орой 18:30 цагийн үед дэлхийд алдартай  Францын Готик хэлбэрийн хамгийн том уран барилга  850 гаруй  жилийн настай, урлагийн түүхийг хадгалсаар ирсэн томоохон дурсгал болох  Notre-Dame сүмд гал гарчээ. Одоогоор гал гарсан шалтгааныг тогтоогоогүй байна. Уг сүмийг 1160-1260 оны хооронд барьжээ.

Ромын хамба III Александр Эх дагинад зориулсан сүм бариулах гэсэн Парисын хамба Морис де Сюллийн санааг дэмжсэнээр дэлхийн алдарт урлагийн бүтээл баригджээ. Байгуулагдснаас нь хойших 850 жилийн хугацаанд уг сүм интерьер дизайнаа хэд хэдэн удаа шинэчилж байсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс жил бүр 14 сая хүн ирж үздэг ажээ. Одоо тэнд 8000 цорготой, 111 регистртэй дэлхийн хамгийн том орган хөгжим байдаг.

Мөн хүүхдүүдийн сайн мэдэхээр Walt Disney Pictures-ийн бүтээл болох "The Hunchback of Notre Dame" буюу "Нотредамын бөгтөр нуруут" хэмээх хүүхэлдэйн кино 1996 онд бүтээгдэж 325 сая долларын орлого олж байжээ.







С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-04-16 01:24:27
    хуурайшилт их бна шар евс шатааж болохгуй гэж анхааруулсан л байхдаа францууд ч ялгаагуй монголчууд шиг чихгуй хогнууд бна доо