Дараах компаниуд ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой хэргээс “мултарчээ”
ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд болон тэдний хамаарал бүхий компаниудыг АТГ-аас шалгаж дууссан байгаа юм. Харин зээл аваад зориулалтын дагуу ашиглаагүй албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Тэгвэл тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон иргэн, хуулийн этгээдийн төслүүдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна. Үүнд:
  • УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжсэн албан бичигтэй иргэн Л.Оюун-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” ХХК
  • УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп” ХХК
  • УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай” ХХК
  • УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах” ХХК
  • УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК
  • УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон” ХХК
  • УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан” ХХК
  • УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус” ХХК
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” ХХК
  • УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл” ХХК
  • УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд” ХХК
  • УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс” ХХК
  • УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” ХХК
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн “Ричнес инвестмент” ХХК
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс” ХХК
  • УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий “Цаст согоот” ХХК зэрэг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг АТГ-аас гаргаж прокурорт хүргүүлжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-04-24 07:45:35
    60 тэрбумын .эзэд .бс ч .олон .бна .харин .560 сая .доллор .ганцхан .х.баттулгаын .хармаанд .энэ аль нь .маш .яаралтай .тѳлүүлж .улсын .сан хѳмрѳгт о...
  • irgen 2019-04-17 01:52:56
    Amjulaj bna da.novshud chini
  • h 2019-04-16 12:20:30
    chinzorgiin demjsen l.oyunerdene chini zasgiin gazriin hereg erheleh gazriin darga shudarga zarai gargaad bgaa nohor mon uu
  • zochin 2019-04-16 11:57:16
    Yu yriad bna.bugdiin buudax xeregtei.
  • irgen 2019-04-16 09:02:23
    Mongolchuud bugd tom darga naraa tejeej targaluulah avgai huuhdiig ni tansagluulj tarvalzuilahiin tuld zayagdsan humuus yum uu.Engiin irgeded bolomj olgodpggui....
  • Zochin 2019-04-16 07:40:11
    Tegeed zeeliig ni tuluulehgui bolgoj bgaamuu
  • зочин 2019-04-16 06:46:40
    Улсын их хурлын гишүүд гэхээрээ ийм бүрэн эрхтэй бүх юмнаас мултрах дархан эрхтэй юм байна л даа ард түмнээ доромжилохоо болиочээ
  • зочин 2019-04-16 04:51:37
    Миеэ ЖДҮ гээд байсан өөрөө орооцолдсон л юм байна,,,Миеэд үнэн юм гэж нэг ч алга аа
  • зочин  2019-04-16 02:03:31
    Н.Энхболдын худ Цогцэцэгийнхээ /сайд байсан /өлзийт дэн компани авах ёстой компани болчив уу. шог юм, АТГ дампуу шийдвэр гаргаж ард түмнийг доромжлохоо зогсоо
  • Бат 2019-04-16 01:35:07
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй
  • иргэн 2019-04-16 01:22:23
    хасаг солтан эхнэрээ танидаггуй муруй амт содбаатараас эхлээд дараагийн сонгуульд горьдолтгуй харин яаж шуу шоронгуй салдаг билээ л гэж бодохоос