Л.Баттөр:Тэрхийн цагаан нуурын хар галууг устгах ажлыг уйгагүй хийж байгаа
 
Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэр Тэрхийн цагаан нуурын хөвөөнд гэр жуулчны бааз, моторт завь ажиллуулдаг иргэн Л.Баттөртэй ярилцлаа.

Түүний хувьд Тэрхийн цагаан нуурыг хамгаалах, мөн загас жараахайг нь өсгөх гэх мэт олон ажлыг хийж, санаачилдаг, нуурыг хамгаалах тал дээрээ их анхаардаг гэдгээрээ нутгийнхан нь андахгүй сайн мэднэ.

Одоогоос гурван жилийн өмнө нууранд завьтайгаа осолдсон гэр бүлийн 7 хүний дөрвийг нь аварч байсан эгэл баатар юм.

Тэрбээр гэр бүлийнхээ хүний хамт нийслэлд ирсэн байгаа аж. Учир нь удахгүй урин дулаан цаг буюу аялал жуулчлалын цаг эхлэх бөгөөд Л.Баттөрийн үндсэн ажил эхэлнэ. Тиймээс моторт завиныхаа зөвшөөрлийг салбарын яам болон холбогдох газруудаас нь гурван жилийн хугацаатай сунгуулахаар ийнхүү хотод түр ирсэн байхад нь уулзаж ярилцсан юм.

-Сайн байна уу, ажил нь бүтэмжтэй байна уу?

-Сайхан. Өө эхнэр бид хоёр ажлаа бүтээчихсэн. Завь ажиллуулах зөвшөөрөл гурван жилийн хугацаатай байдаг юм. Энэ жилийн зургаан сард дуусч байсан бөгөөд зөвшөөрлөө сунгуулчихлаа.

-Энэ зөвшөөрлийг хаанаас авдаг вэ?

-Завь ажиллуулахын тулд тусгай зөвшөөрөл авна. Үүнийг Зам тээврийн яамнаас өгдөг юм.

-Таныг Тэрхийн цагаан нуурын хөвөөнд гэр бааз ажиллуулж, моторт завиар иргэдийг нуураар ажиллуулдаг гэж сонссон?

-Тийм. Би 2000 оноос хойш төрсөн нутагтаа, энэ завьтайгаа “нөхөрлөж” байна даа. Урин дулаан цаг эхлэхээр завь ажиллуулж, нуураар амрагчдыг аялуулна.

-Мэргэжлийн завьчин гэж ойлгож болох уу?

-Би олон сургалтад сууж мэргэшил дээшлүүлсэн хүн. 2016 онд Туул гол дээр гадаад багштай 14 хоногийн сургалтад явж байсан. Мөн Хөвсгөл далайд суралцаж байсан. Усны чиглэлээр батламжтай хүн.

-Удахгүй аялал жуулчлалын цаг эхэллээ. Аялагчид хүлээж авах бэлтгэлээ хэр хангагдаж байна?

-Хангагдсан байгаа. Зургадугаар сар гараад ажил эхэлнэ.

-Тэрхийн цагаан нуур тусгай хамгаалалттай газар гэж явдаг билүү. Байцаагчид нь хэр ажиллах уу. Таны хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нуураа хамгаалах тал дээр ямар ажил хийж байна?

-Тусгай хамгаалалттай газар учраас байцаагчид нь байгаа. Тэд хяналт мэргэжлийн бус хүмүүс завь ажиллуулж байгаа эсэхэд хяналт тавина. Миний хувьд аялагч амрагчдадаа ариун цэвэр байхыг их сахина. Жишээ нь хогоо хогийн саванд хийж байгаарай. Нуурын хөвөө болон нууранд элдэв хэрэггүй зүйл битгий хаяарай, хариуцлагатай байгаарай гэж байнга захина. Манайх бол хог түүх, саад хамгаалалт барих гээд ажилд гар бие оролцоно. Нуурын дунд жижиг толгой бий. Тэнд хүмүүс их очиж хүслээ шивнэдэг. Мөн арц хүж, зул их мандаадаг газар. Ил зул өргөх аюултай учраас би зулын цөгцөнд зориулж гүнгэрвээ хийлгэж тавьсан нь хүмүүст их таалагдаж байгаа.

-Сүүлийн үед хар галуу ихэссэнээс болж, нуурын загас жараахай цөөрч байна гэх мэдээлэл бий?

-Нуур маань их загастай байсан сүүлийн жилүүдэд эрс багассан. Багасах шалтгааныг хүмүүс янз янзаар тайлбарладаг. Сумын иргэдийн ярьж буйгаар Хятадууд тор тавьсан гэх юм билээ. Гэхдээ манай тэнд Италын загасчдын отог байдаг байсан. Тэд бүр судалгаа хийдэг. Тэдний ярьж буйгаар хар галуугаа устга, тэгвэл танай нуурын загас тогтворжиж өснө гэсэн. Манай нуурын загас метр гарантай том загас нар байдаг. Гэтэл хар галуу барьж идчихээд байсан. Нэг шувуу гэхэд өдөрт 5-8 загас иддэг юм билээ.

-Хар галууг устгах тал дээр ямар арга хэмжээ авч байна?

-Сумын Засаг даргатай уулзаж ярилцсан. Гурван жилийн хугацаанд хар галууг устгах их ажилд тэмцлээ. Хар галуу бол их соргог шувуу, дөхөж очихоор шууд үргээд нисдэг. Тиймээс өндгийг нь устгах ажлыг хийсэн. Харин энэ ажлын үр дүнд сүүлийн ганц жил жараахай их өссөн гэж ярьсан шүү. Ер нь цаашид нуурынхаа загасыг яаж өсгөж үржүүлэх тал дээр байнга бодож явдаг.

-Хэзээнээс эхэлж гэр бааз ажиллуулж эхлэв. Танайд жилд хэчнээн хүн ирдэг вэ?

-Аялагч амрагчдын нарийн тоо бол алга. Анх нэг гэр бариад нэг завьтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 7 гэртэй болжээ. Зун гэр бүлээрээ ажилладаг. Манай эхнэрийг Я.Болормаа гэдэг. Тогооч мэргэжилтэй учраас амрагчдынхаа хоол цайг хийгээд өгчихдөг. Манайх хоёр охинтой. Тэд маань амралтаараа очно. Тэгээд гэрүүдээ цэвэрлэх, ээж аавдаа туслах гээд их нэмэр болдог. Гол ачааллын үе бол наадмын үеэр их хүн ирнэ. Оргил үе. Наадмаас хойш ачаалал багасна. Манайхыг зорьж ирдэг байнгын үйлчлүүлэгчид олон бий.



-Цаашид гэрийнхээ тоог нэмэгдүүлж, баазаа өргөжүүлэх бодол байгаа байлгүй?

-Байлгүй яах вэ. Бодож санасан зүйл бий. Одоогоор боломж жаахан тийм байгаа. Анх цагаан нуур баазыг байгуулахад бид хоёр гар бие оролцож байсан. Тэгээд 2000 оноос хойш завь ажиллуулж ирсэн дээ.

-Хэдэн завьтай бэ?

-Нэг завьтай.

-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайн хангуулна биз дээ?

-Суудлынхаа тоогоор хантааз өмсгөнө. Суудлын тааз хэтрүүлэхгүй. Хантаазгүй хүн завинд ерөөсөө суулгадаггүй. Гал ус аюултай шүү дээ. Манайхан чинь гол үзэхээрээ сэтгэл нь хөөрч догдлоод шууд орчих гээд байдаг. Ялангуяа голгүй говийнхон нууран дээр ирэхээр их баярлаж хөөрдөг. Аюулгүй байдлаа хангаад аялахаа мэдэхгүй тал бий.

-Завинд нь насжилт гэж байгаа юу?

-Байгаа, одоогоор насжилтын хугацаа дуусаагүй байна. Холбогдох газруудаас очиж жилд шалгаж үздэг юм.

-Урин дулаан цагт усанд осолдох дуудлага тасардаггүй?

-Хийлдэг завь, хийлдэг гудастай хүмүүс их ирдэг. Ийм техник аюултай шүү. Нуурын зан аашийг мэдэхгүй. Би бол тэнгэр хангай ямар байхыг нуурынхаа мандал дахь давалгаагаар шинждэг болсон цаг уурч шүү дээ. Өөрийн өөртөө цаг уурч. Салхи хаанаас гарч байна, нуурын давалгаа үүсч байна уу гэдгээ өглөө босоод харна даа. Хувь хүмүүс хийлдэг гудас, хийлдэг завьтай хүмүүс мэддэггүй. Гэнэт салхи гарлаа бол хийснэ, хөөнө, хөмөрнө гээд аюултай. Тиймээс амрагчид өөрсдийнхөө аюулгүй байдлаа сайн хангах хэрэгтэй.
 













О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-04-18 12:46:48
    Хятадууд хар галууны үүр өндөгийг устгаж нутгаасаа дайжуулдаг гэж интэрнэтэд бичсэн байсан.
  • Баатар 2019-04-17 08:57:20
    ХҮН Л ТОР ТАВЬЖ ХЯДСАНААС ЗАГАС ЦӨӨРЧ БАЙГАА. БАЙГАЛИЙН ХУУЛИЙГ ЗАСАХ ГЭЖ ТЭНЭГТЭХ ХЭРЭГГҮЙ.ХЯТАДУУД БОЛЖМОРОО ХЯДААД АМЕРИК ЧОНОО ХЯДААД ЮУ БОЛСНЫГ УНШААГҮЙ ЮУ...
  • Зочин 2019-04-16 20:22:50
    Эрхэм байгал хамгаалагчид анчид бид бүхэн хар галуу. Болон саарал ногтруу Бусад ижил өнгийн шувуу андуурч агнаж байгаад миний сэтгэл маш их эмзэглэж байна ...
  • Эрдэнэбат 2019-04-16 11:14:27
    Ямар хүн найруулсан юм бэ? Ямар их алдаатай юм бэ? Ядаж нмйтлэхээсээ өмнө уншдаггүй юм уу?
  •  2019-04-16 08:33:18
    хар галуу хаанаас бий болов? нэг эрх бацаан авчирч алдсан уу тээршаасан уу?
  • Po 2019-04-16 07:43:00
    Burged awad tejeechku.de ondog hahalj nugel huraaj ur huuhdees chin horooh wii. Shuwuuni haraal gj aihtar ym bdiin
  • Зочин  2019-04-16 06:15:20
    Энэ сэтгүүлч дунд сургуулийн 5-р ангийн хүүхдээс доор юмаа бодвол мэргэжлийн сэтгүүлч байх найруулгын алдаа ч бүүр дүүрч ядаж үг үсгийн алдаагүй бичдэг болоосой...
  • Mongol er 2019-04-16 05:26:20
    Naad hun tani Battor geed baihad Battomor geed bicheed baih yum aa.
  • Baldan 2019-04-16 03:05:52
    Hytaduud undur uneer hudaldaj avj geed shuum taarchihval ch ...
  • зочин 2019-04-16 02:49:00
    шувууны хараал хүрэх вий дээ .ѳндѳг устгаж байж
    • Нэсээ 2019-04-16 05:47:23
      Золбин хөгийн гөлөг минь чи зайлаарай чи
    • beke 2019-04-16 04:06:18
      Har galuu bol uneheer ih hohirol uchruuldag shuvuu. ter tusmaa manaih shig us tsuurum bagatai zagas jaraahai baga gzart bur demii.