Сайхан охин үрээ алдсан аав энэлэн харуусч шаналж байна. Талийгаачийг хайртай гэх залуу нь 13 давхраас согтуудаа хөлчүүрхэж, уурандаа бачуураад түлхсэн гэх мэдээлэл байгаа. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж, “Хүн түлхсэн үү, өөрөө үсэрсэн үү” гэдгийг эцэслэн тогтооно. Гэхдээ үрээ алдсан ар гэрийнхэнд ямар хэцүү байгааг олон нийт ойлгох хэрэгтэй. Гэтэл гол хэргийн эзэн хэргээс мултрах гээд худлаа мэдүүлэг өгсөн байна.

Хэргийг тодруулбал, энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн орон сууцны 13 давхрын цонхноос 1997 онд төрсөн 22 настай Ц гэх эмэгтэй унаж амиа алдсан.

Тодруулбал, 13 давхарын цонхноос эмэгтэй хүн уначихлаа гэх хэргийн дуудлагын дагуу цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн  шөнийн 01.25 цагт хэргийн газарт очин ажиллаж, талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, талийгаач найз залуу 25 настай Б гэгчтэй тус байранд хамтран амьдардаг байсан бөгөөд тухайн өдөр Ц-г бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон байж болзошгүй гэж мэдээлсэн.
 
Хэрэгт холбогдсон 25 настай Б нь тухайн өдөр муудалцаж маргалдсан нь үнэн. Гэхдээ би түлхээгүй. Би өөр юм хийж байсан. Талийгаач ганцаараа уурлаж үглэж явж байгаа үхлээ гэж хэлсэн. Тэгээд өөр өрөөний цонхоор доош унасан байсан. Арай ч үхчихнэ гэж бодоогүй гэж мэдүүлжээ. 
 
Тухайн үед согтуу байсан Б нь эрүүлжүүлэхээс гарсны дараа ийм мэдүүлэг өгсөн байгаа юм. Эргэлзээтэй гэхэд дэндүү эргэлзээтэй.

Энэ хэргийн талаар охины найз өөрийн цахим хуудсандаа, "Цагдаагийн байгуулга миний мэдээллийг устгах ёстой хэрэг илрүүлэлтэнд хүндрэл учруулж байна гэсэн тул би өөрийн постоо устгасан юм. Гэтэл энэ энэ сарын 11-нд хэрэгтэн болох О.Боргилыг батлан даалтаар сулласан байна. Мөн О.Боргилын ар гэр найз нөхөд нь миний найзыг өөрөө амиа хорлох гэж байсан цаашлаад өөрөө амиа хоролсон гэж олон нийтийн сүлжээгээр ташаа ойлголт төрүүлж байна" хэмээжээ.
 
Баян хүн балаг ихтэй байдаг гэгчээр мөнгөтэй, эрх мэдэлтэй л бол юуг ч өөрийн хүсэлд нийцүүлэн хийж болдог бололтой.
 
Б.Оргилыг цагдан хориогүй харин ч эрүүлжүүлэхээс шууд батлан даалтад гаргасанд ар гэрийнхэн нь гомдолтой байна. Талийгаач охины аав “Миний охиныг алсан алуурчинг БЗД-ийн прокурор А нь батлан даалтад гаргаса байна. Нөгөө шударга ёс хаана байна. Ийм прокурор” байдаг юмуу гэж өөрийнхөө цахим хуудсанд бичжээ. Уг нь хэрэгт буруутгагдаж байгаа хүнийг цагдан хориод байцаалт мэдүүлэг авмаар юм. Гэтэл эрх чөлөөтэй байлгаад суллачихаж.

Магадгүй, мөнгөтэй хүний хүүхэд энэ хэргээс мултарч, уснаас хуурай гарахыг үгүйсгэхгүй юм. Талийгаачийг өөрөө амиа хорлосон болгоод хэргийг хаахыг үгүйсгэхгүй. Угаасаа энэ хэрэг өөр тийшээ эргэх гээд байна.

Үхсэн хүн үг хэлэх биш гэгчээр охины буруу болгож, О.Боргилын зөв болгох гээд байна. Тиймээс ар гэрийнхэн нь хөлөө хүрэх газраа хүртэл явна. Үнэн мөнийг олно. Хэргийг хуулийн байгууллагууд үнэнээр шалгаж шийдвэрлээсэй гэж хүсч байна.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • х 2019-04-21 07:00:46
    Алчихаа үүнийг аав нь алчих тэр нь дээр үхэх ёстой
  • Би аав нь байсан бол 2019-04-20 04:19:18
    Хуулиар яваад бүтэхгүй бол хувиараа араас нь заавал явуулах байсан. Амиа хорлох гэж байгаа хүн заавал гэрээс бичдэг юмдаа
  • Хаян 2019-04-16 17:34:10
    Араатнууд үйлийн үрээ эдлэх өдөр ирнээ.
  • ZOCHIN  2019-04-16 10:35:10
    ZA TER EMEGTEI YMAR CH BURUUTAI BAISAN ALJ BOLOHGUI.ALSAN N UNEN BOL HERGEE HULEEJ SUR.BUH YMNAAS NOMT SHIG TCEVER GARDAG MOOD DELGEREHNLDEE.
  • яана даа, харамсаж байна 2019-04-16 08:24:16
    монгол ХҮН МӨНГӨТЭЙ БОЛОХООРОО ЗАН НЬ ХУВИРЧ НОМТОЙБАЯР ШИГ Л БОЛОХ ЮМ. генД НЬ ЮМ БАЙНА
  • зочин 2019-04-16 07:57:47
    охидууд минь өөрсдийгөө хайрла. Эд мөнгө хөрөнгө хүнийг хайрлахгүй. Эд мөнгө хөрөнгөтэй хүн барагтай бол та нарыг сэтгэлэээсээ хайрлах уу.
  • Mungund ni l tatagdaad tsug baigaad bais 2019-04-16 07:48:15
    Yagaad zoduulaad tsug baigaad baisiin? Mungund ni l tatagdaad tsug baigaad baisan biz. 1 zodson bol dahij zaaval zodno. Huniig uurchilj chadahgui
  • Yagaad zoduulj nuduuleed tsug baigaad ba 2019-04-16 07:44:32
    Bitgii uursdiiguu doosh ni hiigeechee, 1 zoduulsan l bol sal.Ene hereg bas l model ohinii hereg shig zamhrana. Munguur bugdiig hudaldaj avdag niigem bolchood bn...
  • zochin 2019-04-16 06:45:37
    Сүүлийн үед сайхан охид залуучуудыг өндрөөс шидэж алдаг хүмүүс байнаа
  • ЦААЗАЛ 2019-04-16 06:14:15
    ЦААЗАЛ
  • буудчих. 2019-04-16 06:05:38
    согтуу араатанг шар хаданд аваачаад буудчих монгол ийм амьд сугээр дутаж гэнэ дээ 1937 онд сор болсон сэхээтнуудээ шууд буудаж болсон юм ийм амьсгааг хайрлах хэ...
  • Зочин 2019-04-16 05:21:28
    Монголчууд баяжихаараа бусдыгаа өт хорхой мэт хардаг. Монгол баячуудаас олигтой үйлдэл гарахгүй ээ. Монгол хүний унаган зан чанар юм уу даа.
  • Зочин 2019-04-16 05:09:36
    Хайран сайхан охин. Хүний үрийг ингэж болохгүй ш дээ. Уур хүрлээ гээд хүний үрийг алж болдог юмуу. Арай дэндүү зэрлэг болсон байна ш дээ энэ хүмүүс. яана даа.
  • иргэн 2019-04-16 04:21:11
    ер нь сүүлийн үед монголын охид хүүхнүүд хирээс хэтэрлээ. мэдээж амиа алдсан нь харамсалтай. гэхдээ монгол эмэгтэйчүүдийн ёс суртахуун гэж байдаг юм уу. Солонго...
  • иргэн 2019-04-16 03:28:45
    согтуу араатанг шар хаданд аваачаад буудчих монгол ийм амьд сугээр дутаж гэнэ дээ 1937 онд сор болсон сэхээтнуудээ шууд буудаж болсон юм ийм амьсгааг хайрлах хэ...