Сунгалттай паспорттай монгол иргэдэд зориулан зөвлөмж гаргажээ
АНУ-ын элчин сайдын яамнаас зөвлөмж гаргасан байна. Тодруулбал, сунгалттай паспортаар орж ирсэн монгол иргэнийг АНУ-ын хил дээр түр саатуулсан тохиолдол гарсан тул АНУ-ыг зорин ирэх хамаатан садан, төрөл төрөгсөддөө сунгалтгүй паспортоор эсхүл шинээр гадаад паспорт авч, АНУ-ын визэнд орохыг зөвлөнө үү.

 2018 оны 1 дүгээр сараас эхлэн Засгийн газрын тогтоолын дагуу гадаад паспортын хугацааг сунгахгүй байгаа бөгөөд шинэ гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгож байна. Иймд Та бүхэнд сунгалттай гадаад паспортаа солиулж, шинээр гадаад паспорт авч хилийн чанадад зорчихыг зөвлөж байна.

 Гадаад паспортын хүчин төгөлдөр хугацаа доод тал нь 6 сар байх ёстой бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол аливаа авиакомпани онгоцонд суухыг зөвшөөрдөггүйг мөн анхаарна уу гэжээ.
 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol er 2019-04-17 03:29:13
    Gadaad passport, Joloonii unemleh 2-oor business hiij baigaa nuhduudiig boliuliya. Sungasan passport-aar USA yavaad bolood l baisan. Gadaad yamand uchir ih bain...
  • Бат 2019-04-16 06:13:44
    Одоо монгол улс хөгжих эсэх нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    • иргэн 2019-04-16 12:28:18
      Одоо энэ 76-г татвар төлөгчид тэжээж дийлэхгүй байхад юу солиороод байгаа дурак вэ.
    •  2019-04-16 10:16:18
      тийм биш шууд босологоор хувьсгал хийж өөр засаглалтай бол. төрийн бөөсийг няцал