3 дугаар сард 18.2 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний улиралд 323.0 мянган хүнд 63.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 177.6 мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 29.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж” авсан хүний тоо 4.5 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ 7.9 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2019 оны эхний улиралд 52.8 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 363-аар буурч, харин олгосон тэтгэврийн хэмжээ 2.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2019 оны эхний улиралд 52.8 мянган хүн хамрагдсаны 68.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.6 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 4.7 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2019 оны эхний улиралд 72.2 мянган хүн хамрагдсаны 67.6 хувь нь асаргааны тэтгэмжид, 32.4 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2019 оны эхний улиралд 14.2 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 5.3 тэрбум төгрөгөөр өсжээ.

Энэ оны 3 дугаар сард 18 хүртэлх насны 911.0 мянган хүүхдэд 18.2 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.

С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • oyun 2019-04-16 13:49:56
    tanaih mashinaa solison geed manai huuhduudiig hassan shte uursduu terbumaar n hulgaildag bj estoi ugvul ug uguhgui bol iim teneg ym hiihee bolimoor ym
  • Hi 2019-04-16 10:39:49
    Хүүхдийн мөнгийг эсвэл бүгдэд нь өг, эсвэл боль