Төрийн алба хаагчдын нэрийг барьж аж ахуйн нэгж, иргэдийг залилдаг байжээ

“Залилан” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс төрийн алба хаагчдын нэрийг барьж иргэд, аж ахуйн нэгжийг залилан мэхлэдэг 25 настай, эрэгтэй У-г саатуулжээ.

Тэрээр Нийслэлийн цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газар, дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс, тасгийн алба хаагчдын нэрийг барьж Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа 8 нэрийн хүнсний дэлгүүр, ТҮЦ-ийг торгож, тамхи зарах болон бусад тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэх мэтчилэн 36 аж ахуйн нэгж, иргэнийг хууран мэхлэж 10.000-100.000 төгрөг, бараа материал зэрэг эд зүйлсийг залилдаг нь урьдчилсан байдлаар тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иймд иргэд, аж ахуй, худалдаа үйлчилгээ эрхлэгч та бүхэн хяналт, шалгалтаар явж байгаа алба хаагчдын баримт бичгийг нягтлан шалгаж, залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сэжигтэй зүйл илэрвэл цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна.

П.АНИР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мт 2019-04-16 14:09:31
    Цаад газарууд нь зөвшөөрөл авна гэж мөнгө өгсөнийг юу гэж ойлгох ве,
  •  2019-04-16 10:11:21
    заазаар авч бай л даа. шорон хүнээр дүүрээд татвараа шоронд зарцуулмааргүй байх юм.