Наадам наадам биш болох вий. Яана даа
Монголын морин спорт, уяачдын холбоо өнгөрсөн хавар ээлжит их хурлаа хийж удирдлагаа шинэчлэн дүрэмдээ нэлээд өөрчлөлт хийж баталсан билээ. Энэ их хурал дээр онцлон яригдсан нэг зүйл нь наадамд уралдах морьдыг эрлийз, монголоор нь ялгаж уралдуулахдаа ямар арга замыг сонгох вэ гэдэг асууцал байсан юм. Энэ тухайд хэдийгээр монгол, эрлийзийг хольж уралдуулахгүй, наадмыг монголоор нь байлгая гэсэн шийдвэр гаргасан л даа. Ер нь бол уяачдын дунд морьдын эрлийз, монголын асуудал нөгөө талаар өвөл, хаварт уралдаан зохион байгуулж элдэв зөрчил гарч байгааг буруушаасан хэрүүл маргаан үргэлжилж байсан учир Засгийн газрын тоггоолоор жил бүрийн тавдугаар сарын 1-нээс өмнө морин уралдаан хийхийг хориглосон юм.

Тэгтэл сая Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо гэдэг ТББ байгуулснаа зарлаж тун удахгүй бас нэг их хурал хийх гэж байгаагаа мэдэгдэв. Тэгэхээр уяачид хоёр холбоотой болж байгаа юм байна. Яг л Монголын үндэсний бөх шиг. Үндэсний бөх хоёр холбоотой болоод яалаа. Ёстой л заваарсан шүү дээ. Үзэгчид болон бөхчүүдээ хоёр хуваасан. Бөхийн өргөөгөө бүтэн жил хаалгасан нэг холбоо нь барилдаан зохион байгуулахаар нөгөө холбоог дэмждэг бөхчүүд нь барилддаггүй хачин л байсан. Одоо ч холбоод нь учраа олоогүй хэвээр. Олон түмний бөхөд хандах хандлага ч муудсан. Үүнтэй адил морин уралдаан, уяачид хоёр холбоотой болсноор олон түмнийг бас л хоёр хуваах нь.

Энэ нь үндэсний бөхийнхөөс ч илүү аюул авчрах юм шиг санагдаж байна. Наад зах нь наадмын морины талыг аль холбоо нь зохион байгуулахав. Аль нэг нь гартаа авлаа гэхэд нөгөө холбоог дагасан уяачид уралдахгүй гэвэл яахав. Наадмаа хоёр болгох уу. Холбоодын аль аль нь Монголын баяр цэнгэлийн манлай наадам бол Монголын халдашгүй өв соёл болохоос морин уралдаан нь зүгээр нэг спортын төрөл уралдаан тэмцээн биш гэж хэлээд байгаа юм. Гэтэл хэлсэн үгнийхээ эсрэг юм хийгээд байна л даа тэд. Тэгэхээр аль нэг холбоог дэмжих санаа огт алга. Харин ЮНЕСКО-д хүртэл биет бус соёлын өвөөр бүртгэгдсэн монгол наадмаа “тасчиж хаях” хэрэггүй гэдгийг л сануулах гэсэн юм. Үнэндээ нэг л юм яриад байгаа юм шиг атлаа эсрэгсэж зогсоод уяачдаа талцуулаад юугаа хийнэ вэ.

Одоо их хурлаа хийх гэж байгаа шинэ холбооныхон мэдээлэхдээ Үндэсний их баяр наадам, аймаг, сум, дүүргийн баяр наадмаар зөвхөн монгол адуугаа уралдуулна. Цаашлаад монгол малын генийн нөөцийг бүрдүүлж, уцам зүйн төвшинд бүртгэлжүүлж уралдах бүх морьдыг ойрын 2-3 жилийн дотор паспортжуулна гэж байх юм. Ингээд бодохоор наадамд уралдах морь бүхэн үнэмлэхээ үзүүлж байж уралдах нь. Хүнчилбэл адуу “иргэний үнэмлэхтэй” болно гэсэн үг.

Бас нэг ээдрээтэй юм нь наадамд уралдаад ирсэн морьдын үүлдэрлэг байдпыг дахин тогтоож хасах тухайд яриа байна. Энэ нь даарин дээр нь давс гэгчээр урьд гардаг хэрүүл маргааныг улам дэврээх юм санагдана. Наадам наадам биш болох вий, яана даа.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Д.Надмид
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • z 2019-04-17 07:45:33
    Mongol uls Mongol bish bolj baigaa yum bn daa. nogoo ustaj baigaa undesten gedeg ni unen yum bishuu. undesnii darhlaa bolson boh, hurdan mori ni asuudaltai
  • зочин 2019-04-17 03:55:02
    Жилдээ 2 удаа наадам хийе, Гоё ш дээ.
  • Mongol er 2019-04-17 03:14:15
    Er ni naadam, tsagaan sariig hiihee bolivol yasan yum be? Hend yund heregtei yum be?
  • Сэтгүүлч минь юмны учрыг ойлгож бич, 2019-04-16 14:01:12
    Монгол малын генийг л хамгаалалтай байлгах асуудал хөндөгдөөд байгаа юм биш үү,Энэ учирыг нь ШУ-ны үндэслэлтэй ялгаж бичихийн оронд Улам 2 талцуулж бичих юм,Мал...
  • !?!?! 2019-04-16 13:58:24
    Монгол хүнээ эрлийз, цэвэр цусны гэж ялгадаг шиг адуугаа ялгаварлаад уналаа, малууд чинь!! Малаасаа дээрдэх юмгүй болжээ! Энэ юуны цондон бэ???
  • zochin 2019-04-16 12:22:21
    er ni mongolchuud yasan munkhag , erkh medel ,alban tushaald durtay yum be dee
  • зочин 2019-04-16 08:42:47
    бехийн холбоог уймуулсэн этгээд бол хэмжээлшгуй шуналт баянменх одоо морины холбоо хоер болвол наадмаа хийхээ л больчих тэгээд хятадын еэвэнгийн баяр тэмдэглэе
  •  2019-04-16 08:29:01
    бууны сумаар хариу барина_ одоо өмнөхөөсөө сургамж авлаа