Жирэмсэн эхнэрээ зодсон этгээдийг эрэн сурвалжилж байна
Нийслэлийн хэмжээнд 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 17733 дуудлага, мэдээлэл байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5891 нэгжээр буюу 24,9 хувиар буурсан байна.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 248 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 64 нэгжээр буюу 34,7 хувиар өсжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 12 иргэнийг 1,160,000 төгрөгөөр, 667 иргэнийг шүүхийн шийдвэрээр баривчлах шийтгэл ногдуулсан байна.

Хоногт дунджаар 150-200 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, аюулын зэрэглэл нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.

Тухайлбал, өчигдөр 00 цаг 54 минутад Цагдаагийн байгууллагын 102 дугаарт “Манай нөхөр намайг зодоод 1 настай хүүхдээ нүцгэнээр нь хувцсандаа ороогоод гараад явчихлаа” гэх дуудлагыг цагдаагийн байгууллага хүлээн авч 13 минутын дараа хэргийн газарт очиход Ө.Эрдэнэбаатар гэгч нь 3 сартай жирэмсэн эхнэр Т-г зодож, хоолойг нь боож унаган улмаар 1 настай охиноо гудамжинд орхин зугтаж алга болжээ.

Цагдаагийн алба хаагчид хохирогч Т-г эмнэлгийн байгууллагад яаралтай хүргэн өгч, охиныг өвөөгийнх нь асрамжид үлдээн Ө.Эрдэнэбаатар гэгчийг ойр орчимд эрэн сурвалжлахад олдоогүй болно. Одоогоор эрэн сурвалжилж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эрчүүдийн 70 хувь нь шезотой 2019-04-16 13:50:59
    Монгол эрчүүдтэй амьдарч тамаа цайснаас зүгээр л хүүхдээ өөрсдөө л асар,Хамгийн гайгүй нь л зоддоггүй,зөвхөн хувцасаа угаалгаж,хоолоо хийлэгдэг юм билээ,
  •  2019-04-16 10:04:52
    одоо хүний мууг буудах хууль гарга. ЭБИ хамгийн эхний ногоон бүсээр зорчигч байх ёстой
  • хурдхан салах хргт 2019-04-16 09:41:27
    Миний мэдэх нэг нөхөр эхнэрээ 4сартай жирэмсэн бхад нь зодож хоолойг нь боож унагахаар барахгүй, алах гж завдсан. Салаад сайхан амьдарч бна, хурдхан салах хргт
  • Бат 2019-04-16 09:01:21
    хань энэ хүн одоо үед чухалыг мэдэхгүй л байна даа нас ахиад ёртөнцийн мөнх бусыг үзхээр хэвтхэд чинь миний хань ам нь цангаа болов уу цай өгөх хүн ганц хань.....
  • иргэн 2019-04-16 08:45:45
    тэр муу хаа холдохов олдсон дор нь нам буудчих хэрэгтэй иймэрхуу амьд сугнууд хэнд хэрэгтэй юм 1937 онд сор болсон хумуусээ буудаж болсон юм ийм амьсгааг буудах...
  • Доржоо 2019-04-16 08:37:52
    Ямар сэжгийн нөхөр вэ.