Иванка Трампыг дэлхийн банкны захирал болох боломжтойг онцлов
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп том охин Иванкагаа дэлхийн банкны захирлаар томилох боломжтой гэж үзэж байгаагаа онцолсныг "The Atlantic" сэтгүүл мэдээлжээ. Тэрээр, хүүхдүүдээ чадвартай гэж магтсан бөгөөд ялангуяа, Доналд Жр Трампыг илүү магтсан байна. Гэхдээ охин Иванка Трампыг төрөлхийн дипломатч учраас НҮБ-д ажилласан бол сайхан байх байсныг онцолжээ.

Энэ шалтгаанаар АНУ-ын ерөнхийлөгч түүний засаг захиргаанд чухал албан тушаалд томилохоос татгалзсан гэж мэдэгдсэн байна. Тэрээр, "Хэрвээ энэ ажлыг хийсэн бол хүмүүс үүнтэй хамаагүй ч гэр бүлсэг зан гаргалаа" гэж хэлэх байсан биз.

Ингэснээрээ Доналд Трамп өнгөрсөн сарын эхээр тус банкны ерөнхийлөгч Жим Ён Ким албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэний дараа Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалд охиныхоо нэрийг дэвшүүлэхэд нухацтай хандаж буйгаа мэдэгдсэн байна.

Хэдийгээр эцэст нь энэ албан тушаалд АНУ-ын Сангийн яамны олон улсын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Дэвид Малпасс сонгогдсон ч Доналд Трамп охиноо АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдөхөд түүнийг ялахад хэцүү байх болно гэж ярьсан байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-04-16 09:58:45
    боль боль: нэг их ах лүүс хамаатануудаар дэлхийг сорсон чөтгөрүүд байх гэж