290 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгожээ
Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2019 оны эхний 3 сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 128 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 22 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр заасан олон улсын мэдүүлэг байна. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 70 бүтээлд шинээр патент олгосны 43 нь шинэ бүтээлийнх, 27 нь бүтээгдэхүүний загварынх байна.

Харин 2019 оны 3 дугаар сард иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 18 бүтээлд шинээр патент олгосны 9 нь шинэ бүтээлийнх, 9 нь бүтээгдэхүүний загварынх байна.

Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар 2019 оны эхний 3 сард 54 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 35 ашигтай загварт гэрчилгээ олгожээ. Харин 2019 оны 3 дугаар сард иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 13 ашигтай загварт гэрчилгээ олгожээ

Мөн барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 2019 оны эхний 3 сард 1186 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 609 нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр заасан олон улсын мэдүүлэг байна. Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 932 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгож, 155 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан байна.

Харин 2019 оны 3 дугаар сард иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 278 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон байна. Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 2019 оны эхний 3 сард 290 иргэн мэдүүлэг гаргаснаас бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна. Харин 2019 оны 3 дугаар сард 91 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна.
С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-04-16 10:03:29
    ийм их зохиогчтой байж улс хөгжихгүй гаднаас мэдээлэл хулгайлсаар байх уу? эрх мэдэлтэнгүүд нээр урвагч хог шаар юм даа