Орон нутгийн Хүн тээврийн жолооч нар Ерөнхий сайдтай уулзана
11:00 цагт Орон нутгийн Хүн тээврийн жолооч нар маргааш Ордны баруун хаалган дээр очиж авто тээврийн үндэсний төвийн захирал .Дэлгэрнаран манангийн! Талд ажиллаж буй талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзахаар очино. Ард Түмнийг ажлын байргүй болж буй жолооч нарийг хүлээн авч уулзана гэдэгт итгэж байна.Сэтгүүлч та бүхэн ирж мэдээлэл авч ажиллахыг хүсье.99191388,96653903

11:00 цагт  Монгол ньюс мэдээллийн төвд:
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан байгаль орчны төлөөх ТББ-ууд мэдээлэл хийнэ. Учир нь энэхүү хуулиар ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь бууруулж, усыг хамгийн ихээр бохирдуулдаг уул уурхайнхнаас ус бохирдуулсны төлбөр авахгүй байх нөхцөл үүсээд байгаа юм. Мөн уг хуулийг 2012 онд баталсан Засгийн газар хуулиа огт хэрэгжүүлээгүй атал өөрчлөн оруулж ирж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм. Тиймээс ч Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрыг хуулиа хэрэгжүүлэхийг даалгасан байдаг. Гэвч Засгийн газар шүүхийн шийдвэрийг үл тоонуул Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг батлахаар улайрч байгаа нь уул уурхайтай, эрх мэдэлтэй хүмүүсийн лобби гэж ТББ-ууд үзэж байна. Бид цэвэр усны нөөц асар багатай улс. Гэтэл ус бохирдуулсны төлбөрийг жинхэнэ бохирдуулагчаас авахгүй байх нь хэр шударга явдал вэ? Та бүхэн мэдээллийг ирж сурвалжлаарай. Утас: 88101699, 88929691

11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд МУСГЗ, Монгол цэргийн нэгдсэн холбооны Соён гэгээрүүлэх бүлгийн лектор Ж.Цогтсугар нийгмийг соён гэгээрүүлэх, эх оронч үндэсний үзлийг дэлгэрүүлэх “Эх оронч Монголчууд” шинжлэх ухаан, урлагийн соён гэгээрүүлэх тоглолтыг зохион байгуулах талаарх хэвлэлийн бага хурал болно. Холбоо барих утас: 8011-1516 Чулуунзагд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.