Анхны ерөнхийлөгчийн зээ хүү хар тамхины хэргээр шийтгүүллээ
Энэ бол нэг л баримт.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зээ хүү Б нь Ц гэгчтэй хамт хар тамхины хэргээр 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлжээ.
 
Б.Ц нар давж заалдаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр тэдэнд холбогдох хэргийг хэлэлцсэн байна.
 
Нийслэлийн шүүхийнхэн анхны Ерөнхийлөгчийн зээ хүү Б-гийн ялыг нэг жил болгон бууруулж, хамт хэрэгт холбогдсон Ц-гийн ялыг хэвээр үлдээжээ.
 
Хэний хүүгийн ялыг бууруулж, хэнийхийг хэвээр үлдээсэн талаар энд ярих гэсэнгүй.
Хамгийн гол нь хар тамхи Монголыг эзэллээ. Энэ улс төрийн хямрал, ядуурад, хотын утаанаас ч хортой эд бол хар тамхи болсон байна.
 
Хэдхээн жилийн өмнө ДОХ- той хүмүүсээ тоолж байсан шиг хар тамхи хэрэглэсэн хүмүүсийн талаарх мэдээ сэлтийг хараад ихэд цочиж, шогширч хүлээж авдаг байлаа.
 
Одоо харин хар тамхины аюул Монгол Улсын хилийг нэгэнт даваад албан газар, айл өрх, дунд сургуулийн "хаалгаар хүртэл орж амжжээ.
 
Хар тамхины хэрэгт хүүхэд залуусын үлгэр дуурайлал авч байдаг дуучид, жүжигчид, бүр сүүлдээ төрийн албан хаагчид, шүүх, прокурорын ажилтнууд холбогдлоо гэх мэдээлэл байнга гарах болсон. Бас хөрөнгө бэлтэй, нэр хүндтэй айлын хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогддог тохиолдол олон байгаа юм.
 
Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар 2019 он гарсаар 130 холбогдогчтой 67 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Тэд “...Гэмт хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 18-35 насны залуучууд байна” гэж мэдээллээ.
 
Хамгийн сүүлд, зочид буудлын хонгилд мансуурч байсан залуусыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа тухай мэдээллийг ЦЕГ-аас 2019 оны дөрөвдүгээр сарын 12-нд өгөв.
 
Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд Орхон аймгийн харьяат, 19 настай, эрэгтэй 3, СХД-ийн XXVI хороонд суух 20 настай, эрэгтэй Д, Баянгол дүүргийн IV хорооны иргэн, 23 настай, эрэгтэй У нар нь өвсний төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн байжээ.
 
Үүнээс гадна, нэгэн дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн ажилтан хар тамхины хэрэгт холбогдон шалгуулж байгаа тухай мэдээлэл яригдаж байна. Түүнээс эд мөрийн баримтаар хар тамхийг хураан авсан бөгөөд бусдад хар тамхи худалдаж борлуулдаг байжээ.
 
Сүүлийн нэг жилийн хооронд л гэхэд 2018 оны тавдугаар сард сард ‘Тсе Тор” хамтлагийн дуучин С.Чулуунбаяр буюу Коби, Эгшиглэн буюу Т.Болортуяа нарыг хар тамхины хэрэгт холбогдсон. Мөн тавдугаар сарын 25-ны өдөр 31 настай О, 36 настай А, Т нарыг мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй шалтгаанаар БЗД-ийн нутаг дэвсгэрээс баривчлагдсан.
 
2018 оны арваннэгдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө цагДаагийнхан ХУД-ийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэж, худалдан борлуулдаг гэх 4-5 хүнийг үйлдэл дээр нь баривчилж саатуулсан. Хэргийн газраас эд мөрийн баримтаар метафетамин буюу химийн аргаар гаргаж авсан мөс гэх нэршилтэй бодис, 18 кадр гэрэл зураг, сэжигтэн этгээдүүдийн хурууны хээг бэхжүүлэн авсан. Дээрх этгээдүүдээс биологийн дээж авч шинжлэхэд, хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь то.гтоогдсон байдаг. Эх сурвалжийн мэдээлж оаигаагаар, дээрх бүлэг этгээдүүдийн дунд төргийн өмчит “Эрдэнэс Монгол” ХК-ийн мэргэжилтэн Э гэгч байжээ. Тэр этгээд хар тамхи хэрэглэснээс гадна бусдад худалдан борлуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тухай Цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.
 
Хүүхдүүдийн дунд Don Dior хэмээх уран бүтээлийн нэрээр алдаршсан дуучин Д.Мөнхтулга хар тамхины хэргээр шалгагдаж, шүүхээс ял авсан байна. Тэрээр 2018 оны есдүгээр сарын 1-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт гудамж”-нд хар тамхи хэрэглэчихсэн явж байгаад цагдаад баригдсан. Шүүхээс Д.Мөнхтулгад нэг жилийн хорих ял оноож, тэнсэн харгалзахаар шийдвэрлэсэн.
 
“Ubike” төслийг хэрэгжүүлэгч, “Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням нарын гурван хүнийг 2019 оны гуравдугаар сарын 13-ны оройн 19:00 цагийн үед Хүүхдийн 100 дугаар дэлгүүр орчимд цагаан өнгийн “Тоёота приус” маркийн автомашин дотор хар тамхи сэтгэцэд нөлөөлөх өвс ургамал хэрэглэсэн байж болзошгүй үед нь баривчилсан байна. Цагдаагийнхан сэжигтнүүдийн машинаас хар тамхи илрүүлж, нотлох баримтаар хураан авсан. Үзлэгийн үеэр тэдний халааснаас 5 гр орчим мансууруулах төрлийн бодис илэрсэн байна.
 
Түүнчлэн манай улсын хилээр тогтмол орж ирдэг, түүнд тавих хяналт төдийлэн сайн биш нь дээрх жишээ, ер нь хар тамхины хэрэглээ Монголд их байгаатай шууд холбоотой гэдгийг холбогдох албан тушаалтнууд, ТББ-ынхан хэлдэг.
 
Хар тамхитай тэмцэх газрын алба 2019 оны нэгдүгээр сарын 28-нд гадаад улсын иргэн шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирснийг илрүүлэн баривчилсан. Монгол Улсад гадаад хэлний сургалтын төвд багшилдаг Нигер улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлснийг олж, тогтоон ажлын байран дээр нь баривчлах ажиллагаа явуулжээ. Мөн түүнээс гадна уг гэмт хэргийг үйлдэхэд оролцсон Нигер улсын гурван иргэнийг саатуулан шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр 300 орчим сая төгрөгийн үнэ бүхий хар тамхи хурааж авчээ.
 
Ингээд тоочоод байвал хар тамхины аюулд Монгол Улс нэгэнт нэрвэгдсэн нь тодор^ой.болно.
Үүнд Цагдаагийн байгууллагын илрүүлэх, баривчлах ажлаас бусдаар Монгол Улсын төрөөс дорвитой арга хэмжээ авахгүй л байна.
 
Тиймээс хар тамхины улмаас хохирсон гэр бүлүүд, иргэдийн төлөөлөл, хар тамхины эсрэг үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд зарим арга хэмжээг авч эхэлсэн байна.
 
2019   оны дөрөвдүгээр сарын 14-ний ням гаригт дээрх хүмүүс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун- Эрдэнэтэй уулзалт зохион байгуулжээ.
 
Тэд энэ үеэр “...Хар тамхи, биеэ үнэлэлтийн нууц сүлжээг илрүүлэх ёстой. Энэ далд ажиллагаанд хууль хяналтын байгууллагынхан оролцдог. Хар тамхи буюу цагаан тахал дунд сургуулийн сурагчдын дунд тархаж байгаа нь туйлын ноцтой” гэдгийг хэлсэн байна. Мөн уулзалтын үеэр “...Шонхрын наймаа, хар тамхи хоёр нэг сүлжээтэй” гэсэн ноцтой мэдээлэл яригдсан байна.
 
Бодит байдал ийм л байна. Тиймээс цаашид хар тамхитай тэмцэх, зарж борлуулдаг хэрэглэдэг нууц сүлжээг ил болгох, хилээр нэвтэрдгийг таслан зогсоох Монгол төрийн бодлого нэн шаардлагатай болжээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Дамдин-Очир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-04-21 02:24:10
    Мөнгөтэй айлын гэхээсээ илүү улсаас хулгай хийдэг айлын хүүхдүүд юм бишүү.Сугар,Женко,Ообоогийн хүүхдүүд ач нар гээд л бна даа.
    66.181.187.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Zocnin 2019-04-19 01:11:30
    Yag unendee gadaadad yaduu ajilgyi humuus ger orongyicnuud l heregledeg yum shdee
    68.145.61.75
    Мэдэгдсэн Хариулах
  • НЭРИЙГ НЬ БҮТНЭЭР БИЧ 2019-04-17 10:06:25
    НЭРИЙГ НЬ БҮТНЭЭР БИЧИХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ ЭНЭ ОДОО ЮУ БОЛЖ БАЙГААН
    220.248.62.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Uvuugiinh ni gor garch 2019-04-17 08:44:21
    Het ih mungund mongoliin bayalagt shunaj, daahgui nohoi buluu huraaj yavsaar baigaad gor ni garch ur udam ni har tamhind jivj. Bas munguuruu shiidne biz
    108.218.234.108
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2019-04-17 07:40:27
    Хэт и х баяжсан хүмүүсийн хүүхдүүд мөнгийг юман чинээ санахгүй замбараагүй зарж үрдэг учраас ийм байдалд ордог. Ядуу хүний хүүхэд хар тамхи татлаа гэж ТА сонсс
    202.9.43.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-04-17 07:24:50
    Ардын. хүүхд ийг. алаг. үздэг. шүүхийн. нөхдүүд. аль. хэр. авилгал. аваа. бол!!!!!!!! К. Новшийн. ...
    202.9.42.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Саркастик 2019-04-17 05:02:14
    Энгийн гүндүүгүй ховдгийн гай ерөнхийлөгч маань со шиг бар улс болно гэж айлдаад үр дүнд нь баар улс болоод зээ нь хар тамхичин боллоо
    150.129.141.207
    Мэдэгдсэн Хариулах
  • Tur 2019-04-17 04:30:54
    Ямар хүмүүсийн нэрийг нь бүтэн бичээд ямарыг нь зөвхөн эхний үсгиийг нь бичээд бна? Бас Улсын нууц уу?
    202.9.43.85
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-17 03:58:57
    Хар тамхины наймаачид мөнгөтэй худалдан авах чадвартай хүмүүсийг татан оруулдаг шүү дээ
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2019-04-17 03:42:40
    3-5 jil uguh heregtei Busad ni surgamj awga. Er ni huchnii baiguullagyn tsuun heden nuhduud holbootoi bolood har tamhi daragdahgui bgam bus uu.
    103.229.123.249
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОчин 2019-04-17 03:16:37
    Ардчилал эрх чөлөө гэж ярьсан хүмүүсийн үр хүүхдүүд энэ нийгмийнхээ золиос болоод дуусах юм байна даа.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2019-04-17 02:56:32
    Buyan daahgui hovdgiin gai...
    202.126.89.171
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-17 02:43:23
    Энэ тэнэгийн оронд Л.Түдэв гуайг сонгосон бол монгол улсад ашигтай сайн байх байлаа маш муу сонголт болсон
    112.72.11.106
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2019-04-17 02:37:44
    50-р дэлгүүрийн хажууд наалдсан барыг шалгаач. хар тамхи татсан, мансуурсан залуус байна
    202.9.43.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2019-04-17 02:29:24
    Үнэхээр үр хүүхдүүдийнхээ төлөө гэж бодсон бол тэдний амьдрах орчин, нийгмийг эрүүл хүнлэг болгох ёстой байсан. Очирбат гуай энэ танай зээ хүүгийн хэрэг биш...
    66.181.161.120
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2019-04-17 02:21:13
    ХААН, ХАРЦЫН ХҮҮХЭД ГЭЖ ЯЛГААГҮЙ БУСДАД УРУУ ТАТАГДАХ ЯВДАЛ АМЬДРАЛД БАЙХ ЗҮЙЛЭЛ ДЭЭ,,,??? ТҮҮНЭЭС САЛАХ ЭР ЗОРИГ БҮГДИЙГ ШИЙДЭХ ХОЙНО СҮРЖИГНЭЭД ЯАХАВ,,,,???
    202.9.43.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-04-17 02:05:01
    Yamar hogiin yumnuud Tord garch tednii hogiin huuhduud Mongoliig sonoih gej baigaag har daa. Novshnuud bol novsh l baidag
    139.5.216.114
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2019-04-17 02:00:30
    Mongol zaashid baih uu es baih uu, orshih uu es orshih uu ? gedeg deeree tulj b na! Ers shiidemgii arga hemjee awahgui bol modhon SONONO !!!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-17 01:57:02
    хар тамхинд нэг жилийн хорих ял вэ муу хузуугуй элбэгдорж еерее зоригийн хэргээр цаазлуулахаа мэдчихээд цаазын ялыг угуй хийсэн цаазлахгуй юм гэхэд ялаа нэм
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • X 2019-04-17 01:55:18
    Ямар ч их алдаатай бичдэг юм, хянаж байж нийтэлдэггүй юм уу?
    64.119.19.103
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-04-17 01:29:59
    хар тамхи, ба хүчин /дотор нь ялгаатай/ зэрэг цааз өгдөг болоё. Элбэг хужаа л монголыг монголоор нь хөнөөх хятад бодлогоор цаазгүй гэж худлаа дүрэмдэж байгаа юм...
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах