Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай хэлэлцэнэ
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар батласан хуваарийн дагуу өнөөдөр дараах байнгын хороод хуралдана.

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
- “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын 6 гишүүн 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд
/Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан төсөл/;
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан төсөл/;
- Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай асуудал.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

- “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- МҮОНРТ-ийн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудал;
- Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан.

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
- “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2019-04-17 08:43:43
    shuugchiin tsalin buulga
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-17 07:27:44
    Шүүгчийн цалинг буулгаж бусдын адил болго?Их ч байсан бага ч байсан хахуулаа авсан хэвээр л байна.ямар ч байсан буулга наадуул чинь авдагаа авсаг хэвээр бна ...
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-17 03:11:39
    ШҮҮГЧИЙНХЭЭ ЦАЛИНГ БУСАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНТАЙ АДИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ЭД НАР ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГМИЙН ЦАЛИНГААР ЦАЛИНЖДАГ БУСАД ТИЙМ ХЭМЖЭЭНИЙ ЦАЛИНГҮЙ БНА....
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-04-17 01:44:27
    эби дагзын тогтоосон шүүгчийн цалинг хэрэг шүүсэн үр дүнгээр нь тогтоодог бол. давж заалдаад хэрэг нь буруудвал цалингүй гээд л шийд.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах