Хөвсгөл аймгийн жолооч нар Ерөнхий сайдтай уулзана
Хөвсгөлөөс-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр эрхэлдэг жолооч нар хоёр хоногийн өмнө АТҮТ-ийн гадаа эсэргүүцлийн суулт хийсэн билээ.

Тэд албан тушаал эрх мэдэлтэй хүмүүс ажлын байрыг нь булааж, хот хооронд явдаг хоёр компанийн 80 гаруй жолооч дээр нэмж нэг компани оруулж ирэх гэж байгааг эсэргүүцсэн юм.

Тэгвэл эсэргүүцлийн суулт зарласан тэд өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж шаардлага хүргүүлэхээр болжээ.

Жолооч нарт тулгамдаж байгаа асуудал болон ашиг сонирхлын зөрчилтэй алба тушаалтнуудын хууль бус үйлдлийг Ерөнхий сайд ийнхүү сонсохоор болжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-04-17 04:22:19
    Бид зах зээлийн нийгэмд ороод удаж байгаа одоо үнэ чанараараа л өрсөлдөнө өөр гарц байхгүй
  •  2019-04-17 03:37:31
    ерөнхий сайд чинь яасан завтай хүү р бэ