Р.Жигжид: Хууль эрхзүйн шинэ орчноо хөрөнгө оруулагчдад зөв танилцуулах нь туйлын чухал
“Газрын тос, шатдаг занар” олон улсын хөрөнгө оруулагчдын хурлын үеэр Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидтэй ярилцсан юм.

-Газрын тосны сал­барын хөгжил эрчим­жиж байна. Яг энэ хөгж­лийн гараан дээр ямар асууд­луудыг шийд­вэрлэх шаардлагатай вэ?

-Газрын тосны сал­барын хууль эрхзүйн ор­чин сүү­лийн үед нэлээд эрчим­тэй өөрчлөгдөж байгаа. Энэ оны долоодугаар сарын 1-нд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн най­руулгаа УИХ-аар бат­луул­сан. Ингэснээр хууль эрх­зүйн хувьд нэлээн таатай орчин бүрдэж байгаа. Яагаад гэхээр өнөөг хүртэл мөрдөж байсан хууль маань 1991 онд батлагдсан, харьцангуй товчхон жижигхэн гэх гээд байна л даа. Учир нь тухайн үед манай улс газрын тос олборлодоггүй байсан. 1998 оноос хойш олборлолт эхэлсэн. Тэр үеэс хойш 2013 он хүртэл нийт 2.5 сая тонн газрын тос олборлож, экспортолсон гэсэн мэдээ байна. Энэ тоон мэдээнээс харахад олбор­лолтын хэмжээ жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа. Үүнийг зохицуулах шаардлагатай.

Хоёрдугаарт, уламжлалт бус газрын тос гэдэг шинэ ухагдахуун бий болсон. Энэ нь шатдаг занар, занарын хий, өөрөөр хэлбэл нүүрсэн давхаргын метан хий зэрэг нүүрс устөрөгчийн бусад нэгдлүүдийг хэлээд байгаа юм. Үүнийг эрж хайх, ашиглах, олборлох тухай асуудлыг зайлшгүй зохицуулах шаардлагатай болсон. Манайд нөөц нь байгааг тогтоо­чихсон. Эд­гээрийг зохи­цуулах үүднээс хуулиа өөр­чиллөө.

Тиймээс хууль эрх­­зүйн шинэ орчноо олон нийтэд, тэр тусмаа хө­рөнгө оруулагчдад зөв танилцуулах нь туйлын чухал. Газрын тосны салбар Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулж байгаа. Цаашдаа ч тэгэх боломжтой салбар. Тэгэхээр үүнийгээ гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд сайн ойлгуулж, танилцуулах үүднээс “Газ­рын тос, шатдаг занар” нэртэй олон улсын хөрөнгө оруулагчдын хурлыг зохион байгуулж байна.

-Энэ жил газрын тосны салбараас 240 тэрбум төг­рөгийн орлогыг төсөвт төв­лөрүүлнэ хэмээн тус­гасан. Одоогийн байдлаар энэ сал­бараас төсөвт хэч­нээн төг­рөг төвлө­рүү­лээд байна вэ?

-Бид 800 мянган тонн шахуу газрын тос олборлож, экспортлох зорилт тавьсан. Одоогоор 620 орчим мянган тонныг экспортолсон. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 35 гаруй хувиар нэмэгдсэн. Татварын орлогоор нь тоо­цож бодвол, төвлөрүүлэх орлогоо 109 хувь биелүүл­чихээд байна.

-Өнгөрсөн хугацаанд газрын тосны салбарт орж ирсэн хөрөнгө оруулалт нь хэр байдаг юм бэ?

-Өнөөдрийг хүртэл 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон гэж тооц­­дог. Нийт 31 талбай ангилс­­ны 21-д нь хайгуул, олборлолтын ажил хийгдэж байна. Яг одоогоор олборлолт хийгдэж байгаа гурван талбай бий. Цаашдаа энэ ажил эрчимтэй үргэлжилнэ гэж бодож байна.

-Олборлолт хийж буй гурван талбайд хэчнээн улсын, хэдэн компани үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Үндсэндээ өмнөд хөрш буюу БНХАУ-ын хоёр ком­пани үйл ажиллагаа явуулж байна.

-Одоо олборлолт хийж байгаа гурван тал­байд нийт хөрөнгө оруу­лал­­тын хэчнээн хувь нь зарцуу­лагдсан бэ?

-Дийлэнх нь эдгээр талбайд орсон.

-“Oil and oil shale” буюу “Газрын тос, шатдаг занар” олон улсын хуралд маш олон гадаадын хөрөнгө оруулагч ирсэн байсан. Энэ хүмүүс ихэвчлэн газрын тосны салбарт хөрөнгө оруулахыг эрмэлзэж байна уу. Эсвэл уламжлалт газрын тосыг сонирхож байх шиг байна уу?

-Ер нь аль аль нь байна билээ. Ялангуяа сүүлийн үед уламжлалт бус салбарыг сонирхож байгаа гадаадын хөрөнгө оруулагчид нэлээн байна. Тухайлбал, саяхан “Эрдэнэс-Тавантолгой” со­лонгосын нэг компанитай хамтран Тавантолгойн орд дээр очиж хайгуул хийж, нүүрсний метаны хийн нөөцийг тогтоосон. Энэ чиглэлээр хайгуулын ажлаа эхлүүлнэ гэж байгаа.

Түүнчлэн АНУ-ын “Же­ни Ойл” гэдэг компани шатах занарын чиглэлээр судалгаа хийдэг, тун турш­лагатай баг. Тэд энэ чиглэлээр ажиллахаар саналаа ирүүлээд байна. Ойрын үед гэрээ хэлэлцээр хийгдэх байх гэж бодож байна.

-Уламжлалт бус сал­барын нөөцийг хэлэх бо­ломж бий юү?

-Тэрийг хараахан иж бүрэн тогтоогоогүй байна.

-Занарын нөөцийг урьд­чилсан байдлаар ч болов тогтоосон уу?

-Тэрийг би яг одоо хэлж мэдэхгүй байна.
Өглөөний сонин
М.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.