2019 оны эхний улиралд 16.0 сая тонн ачаа тээвэрлэжээ
Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний улиралд 16.0 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 42.3 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.0 cая тонноор өсөж, зорчигчид 4.8 сая хүнээр буурсан байна.

Бүх төрлийн тээврийн орлого 2019 оны эхний улиралд 399.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 53.2 тэрбум төгрөгөөр өсжээ. Авто тээврээр 2019 оны эхний улиралд 9.4 сая тонн ачаа, давхардсан тоогоор 41.5 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 1.5 сая тонноор өсөж, зорчигчид 4.7 сая хүнээр буурсан байна.

Авто тээврийн салбарын орлого 2019 оны эхний улиралд 151.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 26.6  тэрбум төгрөгөөр өссөн байна. Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний улиралд 6.6 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 554.5 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 486.9 мянган тонноор өсөж, зорчигчид 65.3 мянгаар буурсан байна.

Харин 2019 оны 3 дугаар сард тээсэн ачаа 2.3 сая тонн, зорчигчид 174.5 мянга болж, өмнөх сараас тээсэн ачаа 255.7 мянган тонн, зорчигчид 1.7 мянган хүнээр өссөн байна.

Төмөр замаар тээсэн нийт ачаанд дотоодын ачаа 2019 оны эхний улиралд 41.2 хувь, экспортын ачаа 35.8 хувь, импортынх 10.4 хувь, дамжин өнгөрсөн ачааных 12.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс дотоодын ачааных 1.4 пунктээр өсөж, харин экспортын ачааных 0.7 пункт, импортын ачааных 0.4 пункт, дамжин өнгөрсөн ачааных 0.3 пунктээр буурсан байна.

Төмөр замын тээврийн салбарын орлого 2019 оны эхний улиралд 161.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 21.9 тэрбум төгрөгөөр өсжээ. Агаарын тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний улиралд 715.9 тонн, зорчигчид давхардсан тоогоор 217.0 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 16.4 тонноор буурсан бол зорчигчид 18.1 мянган хүнээр өсжээ. Харин тээсэн ачаа 2019 оны 3 дугаар сард 253.8 тонн болж, өмнөх сараас 32.7 тонн, зорчигчид 74.2 мянган хүн болж өмнөх сараас 10.2 мянган хүнээр өссөн байна.

Агаарын тээврээр дотоодод зорчигчид 2019 оны эхний улиралд 90.6 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 7.7 мянга, олон улсад зорчигчид 126.4 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 10.4  мянгаар тус тус өссөн байна. Агаарын тээврийн салбарын орлого 2019 оны эхний улиралд 87.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин агаарын тээврийн салбарын орлого 2019 оны 3 дугаар сард 29.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 1.2  тэрбум төгрөгөөр буурсан байна.

С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.