Гадаадын зорчигчдын 75.4  мянга нь аялал жуулчлалын зорилгоор хилээр нэвтэрчээ
Манай улсын хилээр 2019 оны эхний улиралд давхардсан тоогоор 1.3 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 54.2  мянгаар өсжээ. Улсын хилээр орсон зорчигчдын 40.2 хувь нь Замын-Yүд, 17.6 хувь нь Буянт-Ухаа, 12.1 хувь нь Гашуун сухайт, 11.1 хувь нь Алтанбулаг, 6.7 хувь нь Шивээ хүрэн, 12.3 хувь нь бусад боомтоор орсон байна.

Улсын хилээр 2019 оны эхний улиралд гадаадын 88.6 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 2.7 мянгаар өсжээ. Тэдний 83.6 хувь нь 30 хүртэл хоног, 14.6 хувь нь 90, түүнээс дээш хоног, 1.8 хувь нь 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна. Гадаадын зорчигчдын 75.4  мянга нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон нь өмнөх оны мөн үеэс 4.8 мянгаар өссөн байна. Хилээр орсон гадаадын зорчигчдын 13.2 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ.

Өмнөх оны мөн үеэс Хонконг (БНХАУ) улсын жуулчид 159, Тайвань (БНХАУ) улсынх 104, БНАСАУ-ынх 44, Австри улсынх 22  хүнээр өссөн бол Турк улсынх 217, Индонез улсынх 22, Испани улсынх 21 хүнээр буурчээ. Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 62.1 мянга нь эрэгтэйчүүд, 26.4 мянга нь эмэгтэйчүүд, мөн 84.7 мянга нь насанд хүрсэн хүн, 3.8  мянга нь хүүхэд байна.

Улсын хилээр 2019 оны эхний улиралд орсон гадаадын зорчигчдын 59.4 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 35.5 хувь нь Европоос, 3.6 хувь нь Америк тивээс, 1.5 хувь нь Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 39.5 хувийг БНХАУ-ын иргэд, 30.0 хувийг ОХУ-ын иргэд, 9.1 хувийг БНСУ-ын иргэд, 3.3 хувийг Япон улсын иргэд, 2.5 хувийг АНУ-ын иргэд, 2.4 хувийг Казахстан улсын иргэд, 13.2 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.

Манай улсын давхардсан тоогоор 548.8 мянган иргэн 2019 оны эхний улиралд гадаадад зорчсоноос 395.5 мянга нь хувийн журмаар зорчжээ. Улсын хилээр 2019 оны эхний улиралд давхардсан тоогоор 597.9 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 37.2 мянгаар өсжээ. Тэдгээрийн 38.1 хувийг ачааны машин, 29.1 хувийг суудлын машин, 30.7 хувийг ачааны вагон, 2.1 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна Нийт тээврийн хэрэгслийн 44.6 хувь нь Замын-Yүд, 17.6 хувь нь Гашуунсухайт, 11.4 хувь нь Шивээхүрэн, 7.6 хувь нь Алтанбулаг, 8.3 хувь нь Сүхбаатар, 10.5 хувь нь бусад боомтоор тус тус нэвтэрсэн байна.
С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.