“Мирай дент” шүдний эмнэлгийн үйл ажиллагааг зогсоожээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжаар “Бабуно” ХХК-ийн “Мирай дент” шүдний эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.

Хяналтаар зөөврийн рентген аппарат нь ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөлгүй, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй.

Мөн цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй зэрэг зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэл явуулж, торгох шийтгэл оноосон байна. Тиймээс зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг гурван сарын хугацаагаар түр, хэсэгчлэн зогсоож, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.