“Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” бага хурал зохион байгуулагдав
Олон улсын Сувилагчдын өдрийг тохиолдуулан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд жил бүр зохион байгуулагддаг онол практикийн бага хурал “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” сэдвээр ХХII дах удаагаа зохиогдож байна. 

“Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” сэдэвт онол практикийн бага хурлын гол зорилго нь ГССҮТ-ийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ судалгааны ажлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, нотолгоонд суурилсан сувилахуйн болон эмнэлгийг тусламж үйлчилгээ үзүүлэх, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох юм.

Хуралд 7 аман илтгэл, 9 ханын илтгэл тавигдаж эхний 3 байрыг шалгарууллаа.

Тэргүүн байр: СМТСА-ны бага эмч Х.Лусаамаа /2016-2018 онд бүртгэгдсэн 0-6 насны хүүхдийн тохойн үений мултралд хийсэн судалгаа/

Дэд байр: ЯҮГ 1-р тасгийн сувилагч Б.Бат-Амгалан. /Арьс зөөлөн эдийн дутмагшил бүхий шарханд сөрөг даралтат болон уламжлалт боолт эмчилгээний үр дүнг харьцуулсан судалгаа/

Гутгаар байр: СЗЭТасгийн сувилагч Г.Сайнжаргал. /Сувилагчийн ажлын ачаалал, хандлагад нөлөөлөх нь/ илтгэлээр тус тус байр эзлүүлэв.




 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.