А.Болорсүхийн эмчилгээнд зориулан мөнгөн тусламж үзүүлэхээр болов
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас  2012 оны тавдугаар сард Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ой, хээрийн түймрийг унтрааж яваад түлэгдэн хөдөлмөрийн чадвараа алдсан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч А.Болорсүхийн эмчилгээнд зориулан мөнгөн тусламж үзүүлэхээр болов.

2012 онд Дорнод аймгийн Баяндун суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байсан аврагчдаас гурав нь амиа алдаж, хоёр нь түлэгдэн ГССҮТ-д хүргэгдсэн юм. Гэсэн ч түлэгдсэн хоёр аврагчийн нэг шархаа даалгүй нас барж, үлдсэн нэг нь хөдөлмөрийн чадвараа алдсан билээ.
Бусдад түгээх
  • gplus