Л.Элдэв-Очир: 87 байгаль хамгаалагчийн орон тоо дутуу байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны  хэлэлцүүлгийг хийж байна.

Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар 102 тусгай хамгаалалттай газар буюу  байгалийн цогцолбор болон дархан цаазат газарт 365 байгаль хамгаалагч хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж байна. Засгийн газрын 87 дугаар тогтоолоор байгаль хамгаалагчийн хариуцан хамгаалах талбайн хэмжээг тогтоосон. Үүний дагуу хоёр байгаль хамгаалагч хариуцах талбайг нэг хүн хариуцаж байгаа бөгөөд 87 байгаль хамгаалагчийн орон тоо дутагдалтай байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.


УИХ-ын гишүүн С.Бямбацогт:  Монгол Улсын нийт газар нутгийн 70 орчим хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөн, талхлагдсан, 300 гаруй зүйлийн амьтан ургамал устаж үгүй болох аюул тулгараад байна. Олон зуун гол горхи ширгээд байгаа гэдгийг ойлгож байгаа. Тусгай хамгаалалтад авсны дараа дээрх асуудлуудтай холбоотой ямар арга хэмжээ авч, хамгаалах вэ? Тусгай хамгаалалтад авсан газар дээр ажиллаж, амьдарч байгаа ард иргэд, бэлчээрлэж байгаа малынхаа асуудлыг хэрхэн шийдэв вэ? Жишээ нь Ховд аймгийн Алтай, Үенч гэхэд нийт газар нутгийн 50 хувийг тусгай хамгаалалтад авсан байна. Тэгэхээр үүнийг дагасан бодлогууд, зохион байгуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:  Энэ удаад 22 газрыг тусгай хамгаалалтад авах асуудал оруулж ирж байна. Өнөөдрийн тусгай хамгаалалттай газар нутагт 365 байгаль хамгаалагч ажиллаж байна. Одоогоор 87 байгаль хамгаалагчийн орон тоо дутуу байна. Сүүлийн гурван жилийн хугацаан хяналт сайжирсан гэх мэдээллийг яамнаас өгч байна. С.Бямбацогт гишүүний хэлж байгаатай холбоотойгоор цаашдаа байгаль хамгаалагчдыг орон тоо төсвийг баталж өгөх, байгаль орчны яаманд оруулж ирж байгаа саналынх нь дагуу боломжтой хөрөнгө мөнгийг тусгаж өгөх шаардлага гарч ирнэ.


 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.