Б.Баттөмөр: Н.Цэрэнбат сайд аа, та болон танай яамныхан мэргэжлийн бус байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны  хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан мэргэжлийн бус байна хэмээн шүүмжилжээ. Тэрбээр "Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах чиглэлээр юу хийж байгаа вэ? Байгаль хамгаалъя гэж байгаа хүмүүсийн хүсэл эрмэлзлэлийг хаасан тогтоолоо хэзээ өөрчлөх юм вэ, Н.Цэрэнбат сайд аа. Танд маш олон удаа хэлсэн. Та мэргэжлийн хүн биш учраас доод хүмүүсийнхээ боловсруулсан бичиг дээр гарын үсэг зурж байгаа байх. Ойн ногоон бүсэд нөхөрлөл ажиллуулж болохгүй гэдэг. Гэтэл дүүргүүд нь 4,5 га-аар нь өгөөд 200 сая төгрөгөөр зарна гээд зар тавьчихсан байгаа шүү дээ. Төрийн ажил иймэрхүү байдалтай л явж байна. Мэргэжлийн бус байна, мэдлэг чадварын хомсдол байна. Байгаль орчны мэргэжлийн хүмүүс л ажиллаж ёстой. Орж ирж байгаа материал, бодлогууд шаардлага хангахгүй байна. 16 мянган мод тариад Сэлбэ голын эхийг ойжуулж , урсацыг нь нэмэгдүүлэх гэж байгаа санал санаачлагыг та нар дэмжихгүй байгаа.  Яам мэргэжлийн байх шаардлагатай, эх орныхоо төлөө ажиллах сэтгэлтэй байх ёстой, харамсалтай байна" гэлээ.


 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-04-30 10:19:17
    Газар зохион байгуулалт,усны бодлого зохицуулалтын газарт гэхэд газрын мэргэжмлтэнгүй ийм яам бодлого боловсруулна гэхэд хэц үү.
  • ЗОЧИН  2019-04-18 07:45:07
    БОАЖЯ байгаль хамгаалагчдын нийгмийн асуудлыг боддогүй. Эрх үүргийг нь нэмэгдүүлээгүй цагт хэн тэр ажлыг хийх вэ Яамны дарга нар дэндүү 00 доо Хөдөө явж мэдэхг...
  • санчирмаа 2019-04-18 07:24:00
    энэ яам мэгрэжлийн ажилтангүй тэр бүү хэл БЗД дотоот аудитад төсвийн мөнгө даргатайгаа хамтран ашигласан хүнийг /Алимааг/ санхүүгийн хяналт шалгалтын байцаагча...
  • Zochin 2019-04-18 07:10:17
    Тэр Батжаргал билүү Зөнөг өвгөн /80тай/ хэл усгүй байж гадаад бодлогын асуудлыг нь гартаа авчаад өөрөө болон мэргэжлийн бус хүмүүсийг гадаад арга хэмжээнд
  • зочин  2019-04-18 07:08:23
    яам гэлтгүй харъяа газрууд нь хүртэл мэргэжлийн биш хүмүүсээр дүүрчихсэн
  • зочин 2019-04-18 06:55:24
    боажя енеедер ч биш уеийн уед хууль бус олборлолт модны болон ангийн хулгай богд уул туул голын газрын наймааны уур уурхай л байсан одоо ч тийм л байгаа
  • зочин 2019-04-18 06:47:27
    Ха ха аль яаманд мэргэжлийн хүн байна вэ... Баагий сайдад санаархав.