Оюутнууд цагдаагийн эргүүлд гарлаа

Баянзүрх дүүрэг дэхь цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь хариуцсан хороодын нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Оюутан эргүүл” арга хэмжээг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж, их сургуулиудтай хамтран ажиллаж эхэллээ.

Энэ арга хэмжээний хүрээнд “Их засаг олон улсын их сургууль”, “ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль”-ийн захиргаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. 


Ийнхүү өнөөдрөөс эхлэн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд эргүүлийн үүрэг гүйцэтгэх алба хаагчид болон оюутнуудад Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн ахмад С.Амгаланбаатар ажлын үүрэг чиглэл, аюулгүй ажиллагааны зааварчилга өглөө. 

О.Гэрэл
Оллоо.mn 


Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-04-18 07:24:35
    Оюутнууд цагдааг шалгах юм уу?
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах