Технологийн хөгжил ба ажилгүйдэл
Барууны болоод Азийн үйлдвэрийн эзэд ажил­ч­да­даа “Уучлаарай, бид тех­нологийн шинэчлэл хийх гэж байгаа учраас таныг аж­лаас цомхтгохоос өөр арга­гүйд хүрлээ” хэ­мээн хэлж байна. Энэ бол техно­логийн хөгж­лийн эрэн үеийн шаард­лага юм.

Ямар ч ажил олгогч цомхон ажилтантай, сайн техник технологийн хүчээр үр бүтээлтэй, алдагдалгүй ажил­лахыг зорилгоо бол­го­дог. Энэ нь ч бизнесийн хууль.

Улс орны удирдагчид “өндөр үр ашигтай техно­логи ажилгүйдлийг нэмэг­дүүлж байгаа” хэмээх ха­туухан дүгнэлтийг хийхээс татгалзаж байна. Харин мэр­гэжилтнүүд хэдийнэ үүн­­тэй санал нэгдсэн билээ.

Компьютер, хэвлэх ма­шин үйлдвэрлэлээр дэл­хийд тэргүүлэгч “Hewlett-Packard” (НР) компани энэ төр­лийн бараа бүтээгдэхүүн үйлд­­­вэрлэлээ өнгөрсөн оноос нэгтгэж эхэлсэн юм. Принтер, скайнер нь пер­­сональ компьютерт нэгд­сэнээр үйлдвэрлэлийн зар­дал багасч, үүнийг хийхэд олон тооны ажиллах хүч шаард­лагагүй болно. Тус ком­панийн гүйцэтгэх за­­хирал Мег Уитманы мэдэгд­сэнээр НР компани ойрын 3-5 жилд 27 мянган ажилчнаа хална.

Үүнийг Олон улсын хө­дөлмөрийн байгууллагын зарим шинжээч компанийн алдагдал нэмэгдсэн болон технологийн хөгжлийн хур­дацтай холбож тайлбар­лаж байгаа юм.

Германы мэргэжилтэн Верн Фин Гейл AFP-д өгсөн ярилцлагадаа “Үйлдвэрийн эз­дийн хувьд техник тех­нологио шинэчлэх нь зайлш­гүй тулгардаг асуудал юм. Жишээлбэл, Индонезийн “Toyota” компани өнгөрсөн онд үйлдвэрийн зөвхөн нэг шугамаа сүүлийн үеийн техникээр шинэчлэхэд 30 ажилчны 20 нь ажилгүй хоцорсон. Дэлхийн аль ч өнцөгт иймэрхүү жишээг бид харж болно. Өнгөрсөн зуунд аж үйлдвэрүүд хүний хүчийг түлхүү ашигладаг байсан бол одоо технологийн хүчийг ашиглахыг илүүд үзэж байна” гэжээ.

“Financial times”-ийн нийтлэлээс үзвэл Хятадын хүнд аж үйлдвэрийн ажилч­­дын тоо 2030 онд одоо­гийн­хоос 25 хувиар буурч магад­­гүй аж. Хятадын үйлд­вэ­рүүдийн техник, тех­­но­логийн шинэчлэлийн хуга­цааг 12-16 жил гэж тооцож, хүн амын өсөлтийн хурдыг бодолцож үзвэл 2030 он гэхэд 20 сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжих аюултай гэнэ.

Гэхдээ хүн амд эзлэх хувиараа Хятадад хамгийн их бэрхшээл тулгарахгүй. Харин өндөр хөгжилтэй Герман, Франц, Япон болон АНУ-д ойрын ирээдүйд тех­­­но­логийн хөгжлийг да­гаж ажилгүйдлийн хэмжээ нэмэгдэж болзошгүй байна. Хамгийн энгийн жишээ гэвэл, Японы “Honda” сая­хан Нью-Йоркийн олон ул­сын авто үзэсгэлэнгийн үеэр хамгийн сүүлийн үеийн “Хүн робот”-оо танилцуулсан юм. Биеийн хэмжээ нь өсвөр насны хөвгүүнтэй ойролцоо “ASIMO” робот нь хүнтэй мэндэлж, түүний ойр зуурын хүссэн зүйлийг нь авчирч өгч туслах чадвартай аж.

Тус компани 2000 онд анх­ны “Хүн робот”-оо та­нил­цуулж байв. “Honda”-гийн робот хөгжүүлэлтийн компанийн ахлах инженер Сатоши Шигэми “Бидний зо­хион бүтээсэн “ASIMO” робот хүмүүст туслах зорил­готой. Төслийн хүрээнд шинэ робот олон давуу талууд­тай болсон. Хүн төрөлхтөн ро­боттой нөхөрлөх цаг ойрт­соор байгааг бидний бүтээл харуулж байна” гэжээ. “Honda” компани уг роботоо өндөр настнууд болон хөгж­­лийн бэрхшээлтэй, хөдөл­гөөний дутагдалтай хүмүүст туслах зорилгоор судлан үйлд­вэрлэж байгаа юм.

Зөгнөлт кинонд гардаг цэнэгт хураагуураар ажил­­­ладаг роботууд хүн төрөлх­төний хоол хүнсийг бэлдэх цаг ойрхон байгааг “ASIMO” илэрхийлж байгааг үгүйсгэх аргагүй.

Дэлхийн хүн ам өсч, техник технологи хөгж­сөөр бай­гаа энэ цаг үед ажил­гүйд­лийн түвшнийг буу­руулах нь хамгийн төвөгтэй асуудал болоод байна.

Өглөөний сонин
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.