Д.Хаянхярваа: Улстөр болон улстөрчдөөс ангид байгаагүйгээс болж прокурорын нэр хүнд унасан
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий прокурорын орлогч нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчөөс М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг  ерөнхий прокурорын орлогчоор томилуулахаар УИХ-д өргөн барьсан юм. Гишүүд прокурорын орлогч нарт нэр дэвшигчдэд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүдийн зүгээс Прокурорын тогтолцоонд өөрчлөлт оруулах тал дээр анхаарч ажиллахыг сануулж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д. Хаянхярваа "Прокурорын байгууллагын нэр хүндийг сэргээхийн тулд анхаарч ажиллаарай. Улстөрчид ч бас анхаарч ажиллах байх. Хууль тогтоох дээд байгууллагын зүгээс та бүхний ажилд дэм болох ёстой. Хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хуулийн хүрээнд хараат бус ажиллаж нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Улстөр болон улстөрчдөөс ангид байгаагүйгээс болж прокурорын нэр хүнд унасан. Олны анхааралд байгаа хэргүүдийг  олон түмэнд мэдээлж байх хэрэгтэй" гэсэн юм.


Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Та бүхэн эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлүүдийг сайн хараарай. Цагдан хориод шалгаж байхдаа хүний наад захын эрхүүдийг сайн хангах хэрэгтэй" гэлээ.


 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-04-18 11:08:51
    Одоо монгол улс хөгжих эсэх нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • зочин  2019-04-18 11:02:33
    энхийн цагаан тагтаа нар юм биз дээ