Дарь эхийн сүмийг 3D тоглоомын тусламжтайгаар сэргээн засварлана
Францын "Ubisoft" видео тоглоом зохион бүтээгч инженерүүдийн түүхэн домгоос сэдэвлэн бүтээсэн "Assasin's Creed Unity" 3D тоглоомыг түймэрт шатсан Парисын дарь эхийн сүмийг сэргээн засварлахад ашиглах боломжтой юм байна.

Энэ талаар Италийн "Wired" сэтгүүлд энэ тоглоомыг бүтээгчдийн хөгжүүлсэн тоглоом нь Парист өрнөсөн Францын хувьсгалын түүхийг харуулсан аж. Тэд Парисын дарь эхийн сүмийн загварыг нарийвчлан бүтээхийн тулд хоёр жил гаруй ажилласан гэж бичжээ. Тиймээс энэ дижитал тоглоомын загварыг ашиглан сүмийг сэргээн засварлахаар ажиллах инженерүүд, архитекторууд энэ барилгын хэсэг бүрийн нарийвчилсан байршлын талаар зөв ойлголттой болох юм байна.

Мөн сэргээн засах багийнханд туслах боломжтой нэг технологи байгаа нь сүмийн загварыг дээд зэргийн нарийвчлалтайгаар хийхийн тулд урлаг судлаач, түүхч Эндрю Таллоны ашигласан лазер сканерийн технологи ажээ. Тэрээр 2015 онд "The International Geographic" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа гурван хөлтэй триподод суурилуулсан төхөөрөмжийн лазерийг сүмийн ханан дээгүүр гүйлгэж лазерийн цэг хүрсэн газар болон лазер сканер, хана хоорондын зайг хэмжсэн гэж ярьсан байна. Эндрю Таллон сүмийн 50 гаруй хэсгийг лазер сканердаж, тэрбум гаруй цэгтэй холбоотой баримтыг цуглуулжээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.