Хууль бус үйлдлийг таслан зогсоов
Төрийн бус байгууллагаас Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн гомдлын дагуу Даланжаргалан сумын Бичигт багийн нутаг, Худагт хэмээх газарт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг "Олон ихт баян" ХХК-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус компани нь газар ашиглах зөвшөөрөлгүйгээр хууль бусаар төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн суурь цутгах, агаарын шугам татаж бетон зуурмагийн үйлдвэр ажиллуулж байсан үйлдлийг улсын байцаагчийн актаар таслан зогсоосон байна.



Мөн Даланжаргалан сумын Засаг даргаас ирүүлсэн “Тус сумын Цомог багийн нутагт жонш баяжуулах үйл ажиллагаа явуулдаг "Эко хэлхээ" ХХК-ийн хаягдлын далан сэтэрч хөрс бохирдуулсан” гэх мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв. Улмаар тус жонш баяжуулах үйлдвэрийн технологийн шугам /бөмбөлөгт тээрмийн бул/-ыг лацдан үйл ажиллагааг зогсоож, сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч, компанийн холбогдох албан тушаалтнуудад хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Бохирдсон талбайн гадуур хамгаалалтын хашаа татах, бохирдсон газарт экологийн хохирол тооцуулах ажлыг "Эко үнэлгээ" ХХК-иар хийлгэж байгаа бөгөөд нөлөөллийн бүсийн ойр орчимд нутагладаг малчин айл өрхүүдээс санал авах, нүүлгэх ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэж, айлуудыг нүүлгэж буулгах газрыг сумын Засаг даргаар заалгах ажлыг хийж гүйцэтгэж байна.


Түүнчлэн тус аймгийн Хатанбулаг сумын Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн жолооч нарын хөдөлмөр, нийгмийн хамгааллын эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлмөр, нийгмийн хамгаалал, автотээвэр, авто замын хяналтын чиглэлээр нийт 19 аж ахуйн нэгжийн 91 тээврийн хэрэгсэл, 50 жолооч, инженер техникийн ажилтныг хамруулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. 

МХЕГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-04-18 10:59:16
    том луугар л эзэмшдэг байлгүй. тэгээд нам болохгүй дуугаа хориулахгүй байж чадах уу
  • Anhaar 2019-04-18 10:44:54
    ene metchilen Uul uurhain zorchil odoo il boloh boltugai !