Иргэний Зориг Ногоон нам мэдэгдэл хийнэ

09:30-17:00 цаг хүртэл Өнөөдөр  “Мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалуудын эмч, сувилагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг ХНХЯ, НДЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс зохион байгуулах гэж байна. Энэ үеэр мэргэжлээс шалтгаалах өвчний талаарх бүхий л мэдээллийг авч болох юм.
Хаана: Novotel зочид буудлын 3 давхрын хурлын танхимд
Холбоо барих:99815918

09:30 цагаас ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН дунд суудлын хуралдаантай. Олон улсын гэрээний тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.

10:00 цагт БЗД-т үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тухайн асуудлын шийдвэрлэх, жагсаал суулт хийж байгаа дүүргийн иргэдийн шаардлагад хариу өгөх Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын захирамжаар, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулан ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийнхэн НЗДТГ-ын А танхимд Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид болон шаардлага тавьж буй дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзана. Утас: 325044

11:00 цагт Иргэний Зориг Ногоон нам С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг тойрсон сүүлийн үeийн үйл явдалтай холбогдуулан Хэвлэлийн бага хурал зарлан Мэдэгдэл хийнэ. Бага хуралд намын удирдлага оролцоно.
ХБХ болох газар: Зууны мэдээ сонин, ТВ9 тeлeвизийн байр Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Беларусь Улсын ЗГ-тай онцгой байдал болон хөдөө аж ахуйн салбарын төсөл арга хэмжээнд олгох 50 сая еврогийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна.
Хаана: Сангийн яам, Хүндэтгэлийн танхим

11:00 цагт Баянгол зочид буудалд (meeting room) Казахстаны Скат авиакомпаний удирдлага Монгол Улсын аялал жуулчлалын салбарын компаниудтай уулзалт хийнэ. Уулзалтаар Улаанбаатар - Нур-Султан хоорондын шууд нислэгтэй холбоотой мэдээлэл хийгдэнэ.

11:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  НИТХ-ын төлөөлөгч С. Мөнхчулуун мэдээлэл хийнэ

С.Анар
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-04-19 01:36:40
    анир анар пгоо гэрэл бугдээрээ бичиг усгийн боловсролоо дээшлуул ажлын хэсгийг .. ахлуулан ажлын хэсгийг байгуулсан гэж л бичих юм даа малнууд юм аа
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах