МУГТ С.Батцэцэг өнөөдөр барилдана
Узбек улсын нийслэл Ташкент хотноо болж буй чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр өндөрлөнө. Есдүгээр сарын 8-нд эхэлсэн тэмцээн эмэгтэйчүүдийн барилдаанаар үргэлжилж байгаа юм. Тэгвэл тэмцээний сүүлийн өдөр 63 кг-ын жинд өрсөлдөж буй  дэлхийн аварга, олимпийн хүрэл  медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг дэвжээнд гарах юм. Түүний эхний өрсөлдөгч нь Японы бөх Рио Ватари бөгөөд түүнийг ялбал Америкийн бөх ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт Елена Сергей Пирожкова, латвийн бөх, европийн хошой аварга Анастасия Григорьева хоёрын аль ялсантай нь барилдана. С.Батцэцэг өнгөрсөн жил Баку хотод болсон “Голден Гран-При” тэмцээнд нэгдүгээр тойрогт японы бөх Рио Ватаритай таарч 4:8 онооны харьцаагаар ялагдаж байсан. Харин Америкийн бөх Е.Пирожковаг ноднингийн ДАШТ-нд цэвэр ялж байсан бөгөөд Латвийн бөхөд ялагдаж үзээгүй юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.