Малчны хотонд жирэмсэн эхэд хагалгаа хийж эх, үрийн амийг аварчээ
Завхан аймгийн Тэлмэн суманд энэ сарын 11-нд малчны хотонд жирэмсэн эхэд яаралтай хагалгаа хийж, эх үрийн амийг аварчээ.

Тодруулбал, тус сумын харьяат Б 26 настай эмэгтэй 2 дахь жирэмслэлт 36 долоо хоногтой манас таталт HELLP хам шинж гэсэн оношоор биеийн байдал маш хүнд байдалтай түргэн тусламж дууджээ.

Дуудлагын дагуу Тэлмэн сумын ЭМТ-ийн их эмч Мягмаржаргал, Өнөртуяа нар нь Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгээс эх барихын хагалгааны багийн тусламж дуудаж цаг алдалгүй яаралтай гэрт нь хийсвэр хагалгаа хийснээр эх хүүхдийн амь насыг аварч чаджээ. 

-Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн дарга Эх барих 
эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн их эмч Х.Цэцэгдэлгэр, - Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний ахлах зэргийн их
эмч Ц.Нарантуяа 
-Мэс заслын их эмч Т.Пүрэвдорж, 
-Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Бадамгарав, 
-Хүүхэд, Нярайн их эмч Д.Цэнгэлжаргал
-Хагалгааны сувилагч Ч.Оюун 
-МЭЭ-ний сувилагч А.Цэрэндэжид /тэргүүлэх зэрэг/
-Нярайн сувилагч Ө.Алтанцэцэг /ахлах зэрэг/ 
-Жолооч Д.Баатарбилэг

Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Г.Баярмаа хагалгааны дараах эмийн эрчимт эмчилгээг оновчтой түргэн шуурхай хийснээр 2 хоногийн дотор эхийн биеийн байдлыг сайжруулан тогтворжуулж Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний их эмч Д.Лхамноржим эмчид хүлээлгэн өгөв.
Тэлмэн сумын эмнэлэгт эмийн эрчимт эмчилгээг 2 хоног үргэлжлүүлэн хийж ТНЭ-т тээвэрлэв.

Тэлмэн сумын эх баригч Дуламсүрэн нь 4 хоног хажуугаас холдолгүй сахижээ. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал сайн ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа аж. 



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-04-22 01:42:56
    баяр хүргье ,Монгол эмч сувилагч нар мундаг шүү
  • Amar 2019-04-19 06:16:14
    Сайхан мэдээ байна.Эмч нартаа баярлалаа.
  • иргэн 2019-04-19 06:07:36
    баяр хургэе ус уух хувьтай л эх урс бна монголын урс маш олон болтугай
  • өвгөн 2019-04-19 05:39:42
    Ухвар мөчид арчаагүй этгээдүүдэд " нэргүй зарц " мэт төсөөлөгддөг буянт эмч нар минь өдөр тутам эгэл түмэн хэдэн зуун хүний амыг авардаг юм даа.
    •  2019-04-19 07:57:26
      тангараг өргөсөн гэдэг дээ. сүүлийн үед тангараг дээр нь гар цайлгахгүй бол хөдлөхгүй гэсэн үг орсон юм шиг байх юм