Хүлэмжийн фермерт хятад компани оруулахыг эсэргүүцэж байна гэв
 
НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр БНХАУ-ын компаниар 50 га газар хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх шийдвэр гарсан юм. Үүнтэй холбоотойгоор Хүлэмжийн аж ахуйн эрхлэгчдийн холбоо, иргэдтэй хамтран мэдээлэл хийж байна гэж онцлов.

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун “Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн гуравдугаар сарын 27-ны хурлаар ЗГХЭГ-аас өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Тэньжин фүүдс” компаниар нийслэлийн 50 га талбайд хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх ажлыг оруулж ирсэн. Энэ дагуу Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдээр “Улаанбаатар агро” гэх компанийг байгуулна гэх санал олж ирсэн.

Энэ саналыг хүнсний болон үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гээд иргэдийн хурлын тэргүүлэгчид олонхоор дэмжээгүй, буцаасан. Өнөөдөр 50 га газар нь Монгол Улсад байгаа хүлэмжийн аж ахуйн бараг 90 хувьтай тэнцэх хэмжээний газар.

Гэвч тухайн өдөр нь нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өөрөө албан бичгээр ЗГХЭГ-т албан бичиг хүргүүлэхдээ өөр компаниар дамжуулан БНХАУ-ын компани хүлэмжийн аж ахуй эрхлэхээр болсон байна.

Ингэхдээ нийслэлийн өмчид Улаанбаатар менежмент хөрөнгө оруулалтын компаниар дамжуулан энэ ажлыг хийнэ гэсэн бичгийг ЗГХЭГ-т хүргүүлжээ. Тэгэхээр БНХАУ-ын компани 44 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нь. Энэ бол байж болохгүй асуудал гэдгийг хүлэмжийн аж ахуй эрхэлж буй иргэд эсэргүүцэж байна.

Янз бүрийн химийн хорт бодисоор хүнсний ногоогоо борддог асуудал ч байгаа юм билээ. Тиймээс өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХААХҮЯ-ны сайд Ч.Улаан, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт шаардлага хүргүүлж байна” гэв.

Хүлэмжийн фермерүүдийн гол санаа зовниж байгаа асуудал бол 100 хувь хятадын хөрөнгө оруулалттай компани учраас хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж хардаж байна. Учир нь БНХАУ нь тариа ногоогоо ургуулахын тулд төрөл бүрийн химийн бордоо бодис ашигладаг гэж үзэж байна.
 
Төр гай болохгүй бодлого зохицуулалтаа хий, бид ногоогоо тариалдагаараа тариалмаар байна
 
Монголын хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Г.Алтанцацрал “Монголын хүлэмжийг хөгжүүлэх гэж олон жил зүтгэж байна.

Гэтэл сүүлийн үед Хятад компанид 50 га газрыг өгөөд хүлэмж ногооны талбайг хөгжүүлнэ гэж Нийслэлийн Засаг даргын хэлсэн үгэнд байна билээ. Энэ компанийн талаар мэдээлэл бүрхэг байна. Гэвч Засаг даргатай шууд холбоотой болж таарах шиг.

Сая ҮАБЗ-ын хуралд дээр хүлэмжийн аж ахуйгаар хэлэлцүүлэг хийсэн. Бид нар өөрсдөө хэдэн жил зүтгээд өвлийн улиралд жимс ногоогоо гаргаж авч байна.

Хятадууд орж ирэх юм бол химийн хортой бодисоор биднийг хордуулна. Цаашлаад хөрс шороог бохирдуулна. Нөгөөтэйгүүр Хятад хүн орж ирэх юм бол буцаж гарахгүй ээ, нутгийг минь эзэлнэ. Хэзээ ч явахгүй. Ингэхээр улс үндэстний аюулгүй байдал ч хөндөгдөнө.

Нийслэлийн захирагч С.Амарсайхан бид нартай уулзана, мэтгэлцээн хийнэ гэсэн ч өнөөдрийг хүртэл таг байна. Хэдэн ногоочдынхоо ажил амьдрал бизнесийг гадны компанид өгч голыг нь таслах юм бол хийх ажил байхгүй. Тэгээд орлогогүй ядуусын тоо нэмэгдэнэ.

Үнэндээ бол бид жимс ногоогоо тариалж, улс орныхоо ногооны зах зээл хэрэгцээг хангах хүсэл мөрөөдөл байна. Гэвч урд зүгийн компани оруулж ирж нарийн ногоо тариулах гээд байх юм. Хаана хэн тарьсан юм, хэзээ хураасан нь мэдэгдэхгүй нь ногоог идэж ууж, хорт хавдар тусаад үхээд байна.Төр өөрөө гай болохгүй, бодлого зохицуулалтаа хий, бидэнд битгий гай болоод бай” гэв.
 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-05-08 03:13:33
    oorsdoo hulemjee hogjuulj eruul huns heregletseey
  • Иргэн 2019-05-04 08:02:07
    Хүнсний бүтээгдэрүүн үйлдвэрлэх салбарт хятадуудыгоружлаххэрэггүй шүү
  • Шударгаар өрсөлдөөч дээ 2019-04-20 04:54:19
    Сайхан шинэ ногоо идмээр байна. Мэргэжлийн хяналтынхан хянаад л явна биз, хаанахынх байх нь ямар хамаа бна? Хятадууд манайхыг бодвол сайн ургуулна
  • azaa 2019-04-20 02:27:18
    iim teneg shiidver gargadag olgoi nuud bas bn aa...burhan tedniig gesgeeh boltugai....
  • Бат 2019-04-19 23:53:00
    Хортой хоргүйг мэдэхгүй хятадуудаар хүлэмжийн а/а эрхлүүлбэл хортой ч бай хямд ногоо иднээ
  • 22 2019-04-19 23:52:13
    Бидний нутгийг үр хүүхдэд минь үлдээ!!!!!!!! хужаа нар хэзээ ч МОНГОЛДСАЙН ЗҮЙЛ ХИЙХГҮЙ
  • Жаргал 2019-04-19 16:07:54
    Хятадууд манайд ямар ногоо нийлуулдэг билээ.Хулэмж өгч болохгүй
  • zochin 2019-04-19 14:23:25
    Ene Munkhchuluun ch pop chin um bna shdee. Ulaan ballyg uzeed gaigui um bolov gej bodson chini balai gar bna shd. Manai aj ahuin negjuud under uneer shahna
  • зочин 2019-04-19 10:52:30
    Хужаад газар өгч болохгүй ээ,манай газар гээд л хэвтчинэ
  • ТӨРӨӨ 2019-04-19 10:43:21
    МӨНХЧУЛУУН ЧИ ЗҮГЭЭР ЗАЙЛЖ ҮЗ ЧАМАЙГ ОДОО ХЭН Ч ТООХГҮЙ ЭЛДЭВ ТЭНЭГ ЮМ БИЧҮҮЛДЭГЭЭ БОЛЬЖ ҮЗ ИНЭЭДТЭЙ ЮМ
  • Tulgaa 2019-04-19 09:27:03
    Oruulaa yu yariad bga um . Hezee mongolchuud nogoo tarij chadaj bsan um. Uher malaa saijruulaad yasiin be ho.
  • Batbayar 2019-04-19 08:51:50
    Ta nariig demjeed baihaar nogoogoo 15000r zarah ni ariun yavdal uu? Dandaa amia bodoj baihaa bolioch. Urguulj chadaad hyamd bval boloo yum bishuu shudrag ursuld...
  • Зочин 2019-04-19 08:21:48
    Амарсайханыг огцруул
  • зочин 2019-04-19 08:06:56
    Үүнийг эсэргүүцэх хэрэгтэй. Саяхан Оросын телевизээр оросын нутаг дэвсгэр лээр хүлэмжйн аж ахуй эрхэлдэг хятадуудыг шалгасан мэдээ гарсан. Ёстой аймаар,
  • ээнээ 2019-04-19 07:29:59
    Хятадуудаар хөрсөө Хордуулах ЗӨвшөөрөл өгөөд байдагаа БОЛИМООР бна шүү Эд нар ӨӨрийн орон биш учраас дургиж хаячихадл гараад явчихна БИДэнд юу ч үлдэхгүй
  •  2019-04-19 07:29:42
    монголд ажилгүй хүмүүсээ ажилтай болгох нэг сайхан гарц байхад хятадуудаар хор цацуулах гэж яадаг улайрсан ороолон засаг дарга болчив доо. жагсаал хийж огцруула...
  • Монгол, ядаж хор багатай ногоо идмээр юм 2019-04-19 07:26:27
    Төр Монголчуудын эрүүл мэндэд ,,, гай болохгүй бодлого зохицуулалтаа хий, бид ногоогоо тариалдагаараа тариалмаар байна,
  •  2019-04-19 06:20:55
    тэгвэл төрөөс зайлуулаач. зайлахгүй бол шороонд бул
  • иргэн 2019-04-19 06:04:35
    наад амарсайхан чинь налайхын хятадын эрлийз хурлийзуудын нэг хурэлсух баттулга нарын ивээлийн хун гэсэн чинь аугаа их хятадын телеений этгээд болж таарлаа шуу