УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хуулиараа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн арван таван гишүүнийг зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай, ингэхдээ тэдний дөрвийг нь Ерөнхийлөгчөөс, долоог нь Улсын Их Хурлаас, дөрвийг нь Засгийн газраас нэр дэвшүүлж томилдог.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Дэмбэрэлийн Өлзийбаатар, Засгийн газраас Наваанпэрэнлэйн Жанцан, Улсын Их Хурлаас Сүхбаатарын Алтанцэцэг, Ванжилын Бат-Эрдэнэ, Доржсүрэнгийн Батсүх нарыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар тус тус нэрийг нь дэвшүүлжээ.
Нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн зүгээс МҮОНРТ-ийг улс төрөөс ангид байлгахыг анхааруулахын зэрэгцээ хөтөлбөрийн агуулга, нийтлэлийн бодлогыг нийгмийг соён гэгээрүүлэх, ёс суртахууныг зөв төлөвшүүлэх, эх оронч, нэгдмэл үзэлтэй, эх түүх, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг залуу, хойч үеийг бий болгоход чиглүүлэх, цаашдаа нэвтрүүлгийн чанарыг дээшлүүлэх, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай гэж байлаа. Мөн МҮОНРТ-д ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах, боловсон хүчний мэргэжил мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.
Ингээд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдох нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Д.Өлзийбаатарыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.1 хувь, Н.Жанцанг 72.9, С.Алтанцэцэгийг 72.3, В.Бат-Эрдэнийг 76.6, Д.Батсүхийг 70.2 хувь нь дэмжив. Мөн бүрэн эрхийн хугацаа дууссан тул МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх тогтоолын төслийг батлав.

П.АНИР
Оллоо.мн
Оллоо.мн