Түймрийн голомтод 290 гаруй хүн ажиллаж байна

Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 26 суманд нийт 34 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас 1,1 мянган га ой, 211,8 мянган га хээрийн талбай, нийт 212,9 га талбай түймэрт өртөж шатжээ.  Дээрх түймрийн голомтод Онцгой байдал, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллагаас нийт 1590 гаруй иргэн, 2 нисдэг тэрэг, 191 автомашин, 13 мотоцикль, 54 морьтойгоор ажилласан байна.

 Харин өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарсан ойн түймрийг цурманд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Дээрх түймрийн голомтод Онцгой байдлын байгуулага, Цагдаагийн байгууллага, дархан цаазат газар болон сум орон нутгаас  нийт 294 хүн, 43 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
 

С.Анар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баяр 2019-04-20 02:20:49
    Эгийн гол, Туул гол, Хэрлэн,Сэлэнгэ гэх зэрэг голуудыг хааж усан сан байгуулж орчныг чийгшүүлэх нь хурайшилтыг зогсоох гол арга шүү
  • Gal 2019-04-19 16:13:44
    Ongots yasan bee