Чуулган хаалттай хуралдаж байна
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаан эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийхээр товлосон. Ерөнхийлөгчийн мэдээлэлтэй холбогдуулан чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд /хаалттай хуралдааны дэг/
6.1.Энэ хуулийн 5.1-д заасан хаалттай хуралдаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, тухайн асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүн болон холбогдох төрийн бусад байгууллагын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, мөн газрын нууцын асуудал хариуцсан ажилтан, түүнчлэн тухайн асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг оролцуулж болно.
/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.2.Шаардлагатай бол энэ хуулийн 6.1-д зааснаас бусад хүнийг хаалттай хуралдаанд оролцуулж болох бөгөөд тэднээр нууц задруулахгүй байх баталгааг урьдчилан гаргуулна.
6.3. Хаалттай хуралдаанд дуу, дүрс бичлэг хийх, гар утас, бусад хөдөлгөөнт төхөөрөмж авч орох, утсаар ярихыг хориглоно.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.4. Хаалттай хуралдааны талаар зөвхөн нууцын дэвтэрт тэмдэглэл хийнэ.
6.5.Энэ зүйлд заасан журам мөн хуулийн 5.2-т заасан хуралдааныг зохион байгуулахад үл хамаарна.
6.6.Энэ хуулийн 5.2-т заасан хаалттай хуралдаанд асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд оролцож болох бөгөөд хуралдааны явцыг энэ хуулийн 54.1-д заасны дагуу тэмдэглэнэ.
/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-04-19 10:49:56
    ороолонгууд сөнөлийн зам руугаа орлоо доо
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах